• 6 сарын 15, Ням
Уншиж байна ...

Ураны төслийг хэрэгжүүлэхэд итгэмжлэгдсэн лаборатори байгуулахаар тохиролцжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Франц улстай хамтран хэрэгжүүлэх гэж буй уран олборлох төслийг Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  ахалж буй. Тэрбээр энэ онд тохиож буй Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тус улсад очиж хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцсон талаараа олон нийтийн сүлжээнд дараах зүйлийг бичжээ. 

Тэрбээр "Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод амжилттай болж өнгөрлөө.

Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.

Хуралдааны Францын талыг Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот тэргүүлж, Монголын талыг ЗГХЭГ-ын дарга миний бие ахлан ажиллалаа.

Дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Үүнд:

  • Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхт ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтад оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллахаар тохиролцов. Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллахаар тохиролцов.
  • Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
  • 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо" гэжээ. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа