Уншиж байна ...
Зураг
Зураг

Ерөнхий сайдын тавилттай ярилцлагуудыг түүний албан бус фэйсбүүк хаягууд түгээж, өндөр үнийн дүнгээр сурталчилдаг

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илтэд тавилттай жүжгүүд хэмжээнээсээ хэтэрч энгийн мэдэгдэл нь хүртэл тавилттай явдаг болов. Энэ байдлыг нь хараат бус, мэргэжлийн редакцууд иргэдийн мэдэх ёстой аливаа мэдээллийг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулалттай байж болзошгүйгээр түгээж байна хэмээн шүүмжлээд байгаа билээ. 

Түүний үе үехэн сүржин ая дэвсэж, утгагүй үгсээр эшлэсэн урьдаас бэлдсэн нь тодорхой нэвтрүүлэг, ярилцлагуудыг түгээдэг хэвлэл мэдээллийн бус фэйсбүүк хуудаснуудын сурталчилгааны /boost/ зардлыг онцолж байна. 

Дараах фэйсбүүк хуудаснууд нь голцуу Л.Оюун-Эрдэнийн сурталчилгаа, мэдээллийг түгээж түүнийгээ өндөр үнийн дүнгээр бүүст хийдэг нь 2020-2025 он хүртэл фэйсбүүк сурталчилгаанд зарцуулсан үнийн дүнгээр дээгүүр байр эзэлж байгаагаар нь батлагдаж байна. Сонгуулийн өмнөхөн ч уг хуудаснууд нь олон төрлийн нэвтрүүлэг цацаж түүнийгээ өндөр дүнгээр сурталчилж байгаа талаар бид мэдээлж байсан. 

Л.Оюун-Эрдэнийн талаар голцуу нийтэлж түүнийгээ өндөр дүнгээр бүүстлэдэг дараах хуудаснууд нь 2020-2025 он хүртэл фэйсбүүк сурталчилгаанд зарцуулсан үнийн дүнгээрээ дараах байруудад жагсаж байна. /Тус жагсаалтыг УИХ-ын гишүүн Э.Батшугарын фэйсбүүк хуудас нийт $68,323 зарцуулснаараа тэргүүлдэг юм./ 

“Oyunerdene Luvsannamsrai” гэх фэйсбүүк хуудас нь түүний албан ёсны фэйсбүүк хуудас юм. 

Харин “Ард түмний ялалт” гэх хуудас нь албан ёсны мөн эсэх нь тодорхойгүй ч яг адил  нүүр зурагтай, ерөнхий сайдын мэдээ мэдээллийг оруулдаг мөн дээр дурдсан гурван фэйсбүүк хуудасны постуудыг тогтмол хуваалцсан байна.

Харин хараат бус, сэтгүүлзүйн мэргэжлийн редакцуудын шүүмжлээд буй тавилттай ярилцлага, нэвтрүүлгүүдийг нь голцуу  "Мэдээллийн ажилтан" болон  “NEXT 30” фэйсбүүк хуудаснаас нийтэлж олонд түгээдэг байна. 

"Мэдээллийн ажилтан" фэйсбүүк хуудас нь: 

  1. 2024 оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийг нийт 7.8 сая төгрөгөөр фэйсбүүкт сурталчилсан байна. Ингэхдээ тус нэвтрүүлгээ ярьсан сэдэв болгоноор нь нийт 20 хэсэг болгон нийтэлжээ. 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

2. 2024 оны зургаадугаар сарын 7-ны өдөр "Авлигачид ялах уу? Ард түмэн ялах уу?" нэвтрүүлгийг нийт 5.4 сая төгрөгөөр фэйсбүүкт сурталчилсан байна. 

зураг
 

 

"NEXT 30" фэйсбүүк хуудас нь: 

  1. 2023 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр МҮОНРТ-ийн "Онцлох зочин" нэвтрүүлгийг 1 сая төгрөгөөр фэйсбүүкт сурталчилсан байна. 
зураг
 

 2. 2024 оны зургаадугаар сарын 7-ны өдөр "Элбэгдоржийг сонгуульд дэмжээд Нямтайшир Цагаан суваргыг авсан. Сахал Эрдэнэбилэг Шүүх засаглалыг авсан!!!" гэх тайлбартай нэвтрүүлгийг 1 сая төгрөгөөр фэйсбүүкт сурталчилсан байна.  

зураг
 

META компанийн сурталчилгааны тайлангаас авсан дээрх мэдээлэл нь зөвхөн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар байнга нийтэлдэг, фэйсбүүк сурталчилгаандаа хамгийн өндөр дүн зарцуулж буй фэйсбүүк хуудаснуудаас авсан мэдээлэл юм. Дээр дурсан "Мэдээллийн ажилтан", "NEXT 30" нь түүний албан ёсны фэйсбүүк хуудаснууд биш ч түүний талаар мэдээллүүдийг тогтмол оруулж, сурталчилдаг байна. Үүний цаана хичнээн сувгаар өөрийн тавилттай жүжгүүдээ цацдагийг таашгүй. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө дэглэж, бэлдсэн нэвтрүүлэгтээ "За, дуртай юм аа асуу" гэж таахалзах нь хоржоонтой...