Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зоригийг хөнөөсөн хэрэг болон Ерөнхий сайдын талаар идэвхтэй мэдээлсэн пэйжүүд фэйсбүүкт зарцуулсан мөнгөн дүнгээрээ ТОП 10-т байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 17
IKON.MN

Энэ жил дэлхийн 60 гаруй улсад чөлөөт сонгууль болох юм. Meta компани улс төрийн сурталчилгааны ил тод байдлыг хангуулах үнэн мөн чанарыг тогтоох тал дээр онцгой анхааран ажилладаг ба ингэснээр Монголын сонгуульд Орос, Хятад зэрэг дэлхийн хаанаас ч нөлөөлөх, сурталчлах боломжийг бүрэн хаана гэдгийг өнгөрсөн сард сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр онцолж байв. 

Тус нээлттэй сангаас Монгол Улсаас фэйсбүүкт сурталчилгаа явуулагчдын сүүлийн 90 хоног болон, дөрвөн жилийн мэдээллээс 2024 оны тавдугаар сарын 16-ны байдлаар шүүж, нийт мөнгөн дүн болон ТОП 10-ыг харуулж байна. 

Сүүлийн 90 хоногт фэйсбүүк сурталчилгаанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням $4,703 зарцуулснаараа тэргүүлж, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нар удаалж байна. 

Харин сүүлийн дөрвөн жилд УИХ-ын гишүүн Э.Батшугар $31,537 буюу хамгийн өндөр дүнтэй сурталчилгааг явуулжээ. 

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг түлхүү оруулдаг "Мэдээллийн ажилтан" болон сүүлийн сард С.Зориг агсны хэргийн талаарх ярилцлагуудыг идэвхтэй шэйрлэж мэдээлсэн "Бид ардчиллынхан" зэрэг фэйсбүүк хуудаснууд сүүлийн 90 хоногийн топ 10-т жагсаж байна. 

​​​​

​​​​​​

"Бид ардчиллынхан" фэйсбүүк хуудас нь хамгийн сүүлд "С.Зориг агсны амиа алдсан хэргийн талаар ноцтой баримтыг Ардчиллын лидер, дотны найз Лу.Болд ярилаа!!!" гэх бичлэгээ сурталчлахад ₮5-6.7 саяыг зарцуулжээ. 

Харин "Мэдээллийн ажилтан" фэйсбүүк хуудас нь хамгийн сүүлд "Мөнгөний ул мөр хүн амины ул мөр хэзээ ч алга болохгүй!" гэх бичлэгээ сурталчлахад ₮3.3-5 саяыг зарцуулсан байна. 


Мета компанийн зүгээс сонгуулийн үеэр сонгогчдод буруу ташаа ойлголт өгсөн, сонголтод нөлөөлөх зэрэг мэдээллийг шууд устгана. Харин фэйсбүүкийн баримталдаг тулгуур зарчмыг зөрчигдсөн гэж үзэхгүй ч тодорхой талуудын үзэж байгаагаар буруу ташаа мэдээлэл гэж үзвэл түгээлтийг бууруулах, хязгаарлах арга хэмжээ авна гэж мэдэгдээд буй.

Түүнчлэн хараат бус хөндлөнгийн баримт шалгагчийн тусламжтайгаар буруу ташаа мэдээлэл гэдгийг олон нийтэд мэдээлнэ гэсэн юм.

Мета компани 2017 оноос хойш сэжиг бүхий зан үйл, оролдлогуудыг илрүүлж, зохион байгуулалттай 200 сүлжээг буулгаж авсан ба 2023 оны дөрөвдүгээр улиралд 691 сая гаруй хуурамч хаягийг устгажээ.