• 6 сарын 15, Ням

ФОТО: Сонгинохайрхан дүүргийн 68 дахь буюу "Нийслэлийн хүүхдийн 332 дугаар цэцэрлэг" албан ёсоор үүд хаалгаа нээлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нийслэлийн хүүхдийн 332 дугаар цэцэрлэг"-ийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. 

"Вентана констракшн" ХХК тус цэцэрлэгийн барилгыг 2021-2024 оны хугацаанд нийт 5.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барьж байгуулсан байна. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн 68 дахь цэцэрлэг болж байгаа юм. Тус цэцэрлэг нь нийт 150 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 6-нд хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн. 

Харин өнөөдөр үйл ажиллагаагаа жигдрүүлж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэдийн хүүхдүүдийг хүлээн авч эхэлсэн тул албан ёсоор нээж байгаа юм байна. 

"Нэг бүлэгт 4-5 угаалтуур, дүүш, гал тогооны хэсэг гарган өгч тухтай орчныг бүрдүүлсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн арга хэмжээний үеэр тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Цэнгэлмаа "Одоогийн байдлаар Нийслэлийн хүүхдийн 332 дугаар цэцэрлэгт 2-5 настай 120 гаруй хүүхэд сурч байгаа. Манай хороонд улсын өмчлөлийн 244 дүгээр цэцэрлэг байрладаг. Гэхдээ эцэг эхчүүдэд хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулах эрэлт хэрэгцээ маш их байсан. Энэ цэцэрлэг баригдсанаар хүүхдүүдээ хуваан авч, ачааллаа хуваалцаж эхэлсэн.

Манай цэцэрлэг нийт зургаан бүлэгтэй. Нэг анги 81 метр квадрат талбайтай учраас 25 хүүхдийн анги дүүргэлттэй байх стандартыг мөрдөөд явж байна. Мөн багш ажилчид маань гар урлалаар эд зүйлс хийж сургалтын хэрэглэгдэхүүнээ хангаж байгаа. Нэг бүлэгт 4-5 угаалтуур, дүүш, гал тогооны хэсэг гарган өгч тухтай орчныг бүрдүүлсэн" гэх мэдээллийг өгөв.

Түүнчлэн энэ цэцэрлэгийн хамт олны зүгээс өнөөдрийн нээлтэд зориулж, В1 давхартаа Хүүхэд хөгжлийн төвийг тохижуулжээ. Тус өрөөнд ахлах бүлгийнхэнд зориулж хүлэмжид тарих улаан лоолийн үрсэлгээг бэлдсэн харагдана. Мөн өнгөрсөн гурван сарын хугацаанд цэцэрлэгийн багш нар гурван багт хуваагдаж гар урлалаар даам, шатар, үзэгний хайрцаг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг хийсэн аж.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.160.82] 2025/5/19
Гоё цэцэрлэг байна даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.143] 2025/5/19
Манай лэргэд баянзүрхэд яг ийм том гоё цэцэрлэг нээгдсэн
0 | 0 Хариулах
зочин [203.178.24.128] 2025/5/19
яасан ч хөөрхөн хүүхдүүдэвдээ
0 | 0 Хариулах