ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

750 сая ам.доллароор барих нэгдүгээр тойрог замын урьдчилгаа 15 хувийг "Эрдэнэс Монгол" компани төлөхөөр болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод хэрэгжих нэгдүгээр тойрог зам төслийн явцын талаар хотын дарга танилцуулав.

Түүний хэлснээр уг замыг 750 сая орчим ам.доллароор барих бөгөөд төсвийн урьдчилгааны 15 хувийг "Эрдэнэс Монгол" компани ААН-ийн орлогын албан татварын нэг хувиараа төлөхөөр болжээ. Үүнийг Монголбанкны ам.долларын өнөөдрийн/2025.05.19/ ханшаар тооцоолбол 2.6 их наяд төгрөг болж байна.

Хотын дарга Х.Нямбаатар "Нэгдүгээр тойрог хурдны замын Техник Эдийн Засгийн Үндэслэлийг/ТЭЗҮ/ боловсруулах ажил 80 гаруй хувьд хүрсэн. Энэ сард шахаж ажиллаж, ирэх сарын эхний долоо хоногуудад АТҮТ, Барилгын хөгжлийн төв, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр ТЭЗҮ-ээ батлуулна. Үүний дараа уг замыг барих гурван багц тендер зарлана.

Яармагийн гүүрнээс эхлэх хэсгийг нэгдүгээр, туннельтэй хэсгийг хоёрдугаар, үлдсэнийг гуравдугаар багцад хамруулна.

Тойрог хурдны замын нийт урт 25.7 километр. Үүнээс Баянхошуу хайрхны баруун талын Цамбагарав уулын орчимд хоёр километр гаруй газарт туннель барих юм. Уг замын өндөр газарт туннелиэр, нам газарт гүүрэн байгууламжаар нэг түвшинд зорчино.

Хамгийн их гүүрэн байгууламжтай хэсэг нь Шархадны колонктой уулзвараас Туулын хурдны зам хүртэлх хэсэг. Энэ хэсэгт газар чөлөөлөлтийн орон зайгүй учраас гүүр олон баригдана.

Нэгдүгээр тойрог хурдны замыг 28 сарын хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн.

Тойрог хурдны замын ТЭЗҮ дуусах явцад гарч байгаа үнэлгээгээр 750 сая орчим ам.долларын төсөв гарч байна, магадлалууд хийгдэнэ. Төсвийн урьдчилгааны 15 хувийг "Эрдэнэс Монгол" компани ААН-ийн орлогын албан татварын нэг хувиараа төлж, Замын санд төвлөрүүлж өгч байгаа. Үлдсэн 85%-ийн санхүүжилтийг гүйцэтгэгч нь хямд эх үүсвэр олж барих буюу EPC+F нөхцөлтэй тендер зарлана" гэлээ.

Туулын хурдны болон нэгдүгээр тойрог замыг барьж ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын түгжрэл 55%-аар буурна гэж тооцоолжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ТЭНЭГЛЭЛ
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.55.188.43] 2025/5/25
Za yrshiga!!..760say $ hine gjl bhgvi dhv.1000 dahin nugalj shulaha bolij vzerei!!..buzrin shunsltangudn tusuv,sanhvvg gargachid bfs dhv.huursmch,hudalch,eliregchid!!!!
0 | 0 Хариулах
Боолчлогдсон монголчууд [66.181.191.111] 2025/5/21
Х.Нямбаатар асар өр зээл тавьж, монголчуудын амьдрах нөхцлийг боолын түвшинд хүргэх гэж байна. Улс орны эдийн засгийг санаатайгаар өрөнд оруулж хятдын дарлалд оруулах бодлого хэрэгжүүлж байна. Энэ бүхэн Чиний хар амь удам усгаараа мөхөөд ч төлөглөхгүй шүү. Элбэгдорж шиг зугтаж чадахгүй шүү!!!.
0 | 0 Хариулах
жамбалдорж [66.181.161.233] 2025/5/20
манай хувийн томоохон компаниуд нийлээд дэмжээд өгвөл юуг ч бол юу ч хийж бүтээж чадах байхаа төр засаг нь тэгээд олигтойхон шиг дэмжиж туслаад нийлээд ажиллавал манай моонгол залуучууд уулыгөргөж усыг эргүүлж юу юуг ч хамаагүй хийх чадал чансаатайхүмүүүс хүн төрөлхтөн шүүдээ манаймонгол залуучууд зовхи өөдөө аргагүй л зовхи нь өөдөө босоо хийморьтой Монголын өвөг дээдсийн үр удам ялтчгүй л мөн шүүдээ бүгдэд нь амжилт хүсэж эрүүл энхийг саруул сайхныг хүсэн Аз жаргалаар бялхаж байхыг хүсэн ерөөе
1 | 0 Хариулах
Зочин [51.158.252.139] 2025/5/19
ene company or shiree ehleed toldoggui um bhdaa.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.137] 2025/5/19
Хэдэн км зам бэ.25.7 км -т арай их үнэтэй биш үү? Бас хэдэн метр гүүр,хэдэн метр замыг иднэ,мөнгө хүрсэнгүй гээд 10 20-н метрийг холбохгүй үлдээдэг сэтгэлгүй сэтгэлгээтэй хулгайч нар байгаа шүү
0 | 2 Хариулах
3 egnee 2 ursgaltai zam ch de . [103.57.95.250] 2025/5/19
iim hurdanii zam chin daats uur bas gvvren baiguulij ihtei tul undur vnetei garanaa hoo.
1 | 1 Хариулах
Иргэн [66.181.187.137] 2025/5/19
Манайхан хугацаандаа чадах уу??? Чаддагаар нь Хятад компани туслахаар аваад хийлгээч.Замыг бол тавьж чадаж байна.(тодорхой %г нь монгол ажилчдын тоо заадаг биз дээ.)Бүгд үзээд гайхаад л ирдэг.(Урагшаа Жанжижанруу өндөр2 хясаа гол мөрөнтэй)Үзэмчин хошуунд 160км замыг 50сая юаниар тавьсан гээд зурагтаар гарч (Хятад орон 3) байсан. Арай дэндүү завчаа хийх юмаа.
0 | 2 Хариулах
Иргэн [66.181.184.185] 2025/5/19
Энэ ер нь юу болж дуусах болдоо!!! Хэзээ ч хийж үзээгүй бүтээн байгуулалт!!! Хийж байсан ажилаа арай ядан байгаа МАН- олон тэрбум төгрөгний цавчаа хийгээд бултах вий!!!
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.145] 2025/5/19
1072-иос зөвшөөрөлгүй авах юм байнаө
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.51] 2025/5/19
Гүчи прада болку гэсэн баталгаа байгаа юу?
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.90] 2025/5/19
Жоохон хэсэг нь алмазан бөгж, RX , бас хаус болно.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2025/5/19
Нийт 2.7 их наяд. 15% урьдчилгаа 400 тэрбум төгрөг. Бидэнд арай л данхайх мөнгө.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/5/19
1дүгээр тойрог замын босоо тэнхлэгийн зам нь хамгийн их хэрэгтэй зам шүү эргэж буцалтгүй хийгээсэй газар чөлөөлөлтөөс хэзээ эхлэх вэ газар чөлөөлөх гэж 2жил болдог маш их хугацаа ордог
0 | 0 Хариулах
Сумьяа [202.55.188.108] 2025/5/19
Маш зөв . Гадаадын найдвартай компаниар хийлгээ 👍👍👍
0 | 0 Хариулах
Г.Ган-Очир [66.181.188.173] 2025/5/19
Оюун-Эрдэнэ хулгайч, сэтгүүлчид, сошиалд олон дагагчтай хүмүүст өөрийг нь дэмжсэн пост лайв хийж өг гэж 50 сая төгрөг Нянбактераар тараалгасан байна шдээ. Төсвийн мөнгө шдээ ялаануудаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/19
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангаж Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохгүй байх манлайллыг Ерөнхийлөгч Х.Баттулга, У.Хүрэлсүх нар өөрсдөөсөө үлгэрлэж байгаа нь таалагдаж байна
2 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.81] 2025/5/19
НЯНБАКТЕР Н О В Ш О О, ЧИ НААДАХАА БОЛИО!!! ЧИ НААДАХАА БААХАН ЗЭЭЛЭЭР ХИЙЛГЭНЭ ГЭЖ ТООЦОЖ БУЙ. ЗЭЭЛИЙН ЧИНЬ МӨНГӨ ХЯТАДЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАРИЛГЫН МАТЕРИАЛ, БАРАА МАТЕРИАЛ, ХЯТАД АЖИЛЧДЫН ЦАЛИН БОЛООД ГАРААД ЯВНА. МОНГОЛД ЮУ Ч ҮЛДЭХГҮЙ. ДУУСААГҮЙ ЗАМЫН СЭГ Л ҮЛДЭНЭ. ӨР Л ҮЛДЭНЭ. ЧИ ЗҮГЭЭР ЗАЙЛ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.116] 2025/5/19
Төлгөн коммунист аа аваад зайлаад далд ороод өгөөч Данх аа
2 | 0 Хариулах
Зочин [192.82.93.32] 2025/5/19
нянбактер золбин хулгайч орлогоо нотол
2 | 0 Хариулах
Арай л юм [103.10.22.222] 2025/5/19
МЕГА авилга л уу, мега мөнгө угаалт уу?
3 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.112.206] 2025/5/19
ЯСТ МЭЛХИЙН ХУРДААР ЯВЖ БАЙНА АА УЛСЫН АЖЛУУД. АЛИВАА ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭЭД ХАЯЧИХ НЬ ЧУХАЛ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. ХУГАЦАА ХАМААГҮЙ. ХУРДАН БОСОХ БОЛОМЖИЙГ НЬ ТӨСВИЙН ХУЛГАЙЧ НАРААС БОЛООД УДААШИРДАГ ГЭЖ ХАРДАГ ДА. ДАРХАНЫ ЗАМ 10 ЖИЛ БОЛСОН. ДАНХЫН ХҮҮХЭД ЯАЖ ТАНСАГЛАЖ БАЙНА. ЭНЭ 4 ЖИЛ ОЛИГТОЙ ЮМ БОСОХГҮЙ ЭЭ. ВАНГА ШИГ ХЭЛХЭД ДҮҮЖИН ТЭЭВЭР НЬ СОНГУУЛИЙН ӨМНӨ ОРЖ МАГАДГҮЙ. БУСАД ТӨСЛҮҮД НЬ ГАЦНА.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.59] 2025/5/19
зүгээр л мөнгө угаалт явагдаж байна шүүдээ, ямар паланцагны эрдэнэс монгол компаний мөнгө байхавдээ псдаа.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.109.18] 2025/5/19
буурах эсэхийг цаг хугацаа харуулах байх, баригдаж гэмээнэ
1 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.112.206] 2025/5/19
ЭНЭ ТӨСЛҮҮД ЧИНЬ БҮГД ТӨСӨВТ ТУСГАГДСАН БАЙСАН БИЗ ДЭ. ТӨСВИЙН МӨНГӨ ХАЙЧСАН БЭЭ. ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮ ГЭХДЭЛ ИНГЭЖ ТАНСАГЛАЖ БАЙХАД БУСАД НЬ АМЬДРАЛААС ТАСАРЧИХСАН БАЙГАА. ХАРИН АРД ИРГЭД АЖИЛ ХӨДӨЛМӨР ХИЙГЭЭД 26 % ТАТВАР ХООЛ ХҮНС БАРАА МАТЕРИАЛ ХУДАЛДАЖ АВААД 8% ТАТВАР. АВТОМАШИН ХУДАЛДАЖ АВААД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ТӨЛНӨ. БАНКИНД ХҮРТЭЛ МӨНГӨӨ ХАДГАЛСАНЫХАА ТӨЛӨӨ ХҮҮГИЙН ОРЛОГООС ЖИЛД 12% ХУВИЙН ТАТВАР ТӨЛЖ БАЙНА. ЭНЭ МЭТЧИЛЭН ОРЛОГЫНХОО 60-70% ТАТВАРТ ШУЛУУЛЖ БАЙНА. ШУЛСАН МӨНГИЙГ НЬ ДЭЭР БАЙГАА ХУЛГАЙЧ НАР ҮЕ УДМААРАА ЦУСАЛЖ БАЙНА.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.190] 2025/5/19
Энэ бол ёстой зайлшгүй хэрэгтэй зам. Тийм учраас зоригтой бариад л байх хэрэгтэй. Энэ зам баригдчихсан байхад төв замын ачааллыг нэлээн сайн хуваалцана шүү.
1 | 3 Хариулах
ЗОЧИН [59.153.112.206] 2025/5/19
ТӨСӨВТ ТУСГАГДСАН МӨНГӨ НЬ АЛГА БОЛСОН БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.112.206] 2025/5/19
МЕГА ТӨСЛИЙНХӨӨ ХАЖУУГААР МЕГА ИДЭЛТ НЬ ДАВХАР ЯВААД БАЙНА Л ДА. ЭНЭ МЕГА ТӨСЛҮҮД НЬ ГАЦНАА ДАРХАНЫ ЗАМ ШИГ. ОЛИГАРХУУД МӨНГӨТЭЙ БАЙВАЛ ХҮЧТЭЙ ГЭДЭГ ЗАРЧМААР БҮГД ЦУЛАЙНА ИРЭХ СОНГУУЛИАР. ДИЙЛДЭХГҮЙ БОЛНО.
2 | 0 Хариулах