ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш буюу тавдугаар сарын 20-ноос халуун ус хязгаарлах хуваарь

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод энэ зуны дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил эхлээд дөрөв хонож байна. 2025 оны тавдугаар сарын 15-наас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт халуун ус хязгаарлаж, засвар хийж байгаа бол маргааш буюу тавдугаар сарын 20-ноос дараах байршлуудад зогсолт хийх нь.

Тодруулбал төлөвлөгөөт засварын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр "Буянт-Ухаа" 1, 2 хороолол, Нисэх орчмын орон сууцны айл өрх болон ААН, байгууллагын халуун усыг тавдугаар сарын 20-27-ны хооронд хязгаарлах хуваарьтай байна.

Энэ үеэр Нисэхийн тойрог уулзварын дахин төлөвлөлт, олон түвшний трасст орсон дулааны шугамыг өөрчлөх, 109 метр шугамын дулаалга сэргээн засварлах, 950 метр шугамын дулаалгын гадна талыг төмрөөр бүрэх, урсгал засвар хийнэ гэж "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.105.110] 2025/5/20
Lalriin psda kut mongo indeed
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.52] 2025/5/19
Энэ улс ерөн торгон .шийтгэн татвар төлөөс нэмнэ. Хязгаарлан гэхээс өөр юм мэдхээ байсан ямар сонин юм бэ бусад улс орнууд хөгжөөд байх юм манай улс руугаа л яваад байх юм
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.189.93] 2025/5/20
Түр хязгаарлаж, засвар үйлчилгээ хийлгүй яах вэ. Аль ч улсад ийм зүйл байдаг.
1 | 0 Хариулах
иргэн [66.181.188.131] 2025/5/30
шаа пизда
0 | 0 Хариулах
sain baina [103.168.34.18] 2025/5/19
sain baina.Amjilt
0 | 1 Хариулах