ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд зочлов

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Парламентын ордонд Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд зочиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сенатын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Жэймс Риш, тус байнгын хорооны гишүүн, сенатор Э.Марки нарын төлөөлөгчид угтаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Америкийн хамтын ажиллагаа дипломат харилцаа 30 гаруй жилийн хугацаанд нэн идэвхтэй хөгжиж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг цохон тэмдэглэлээ. Мөн айлчлалаар АНУ-ын Төрийн тэргүүнтэй Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн асуудлаар ярилцсан гээд хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүссэн юм.

Тухайлбал, Монголын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй байгаа нь уул уурхай, үйлчилгээний салбарын өсөлт бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар бодит өсөлтгүй байгааг хэлэв.

Уг хуулийн төсөл батлагдвал манай улсад 30-40 мянган ажлын байр нэмэгдэж эдийн засгийн болон нийгмийн ач холбогдол нь богино хугацаанд гарна гэсэн тооцоо, судалгаа хийсэн талаар танилцууллаа.

Байнгын хорооны гишүүд Монголын ноос, ноолуурын зах зээлийн талаар сонирхсон зүйлээ асууж, хариулт авсан юм.

Мөн талууд Солонгосын хойг, энхийг сахиулах ажиллагаа, Монгол дахь ардчиллын өнөөгийн байдал зэрэг өргөн хүрээний сэдвээр дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.21.124] 2019/8/2
Энэ Оюунхоролмаа болих хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.217] 2019/8/2
мэдрэл оюунхорол авгай шоронгийн хувцас өмсцөн тэнд юугаан хийж зогсдог байнаа
5 | 0 Хариулах
Зочин [202.9.44.97] 2019/8/2
Манай Монголд эдгээр хулгайчидыг бүгдийг нь буудаад амиа золиосолчих эх оронч байдаггүйм байхдаа
7 | 0 Хариулах
Иргэн [202.126.88.167] 2019/8/2
Жуулчин татах ямар ч бодлого алга, дээр нь ХАА-д гадаад хөрөнгө оруулалт татъя гэх, бас л тогтвортой үргэлжлээд явах цэгцтэй бодлого алга. Тэгсэн мөртөө хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх, нөхцлийг бид бүрдүүлэхгүй бол тэд ирэхгүй,ирэх гэхээр нь оймсонд мөнгө хий гэнэ
1 | 0 Хариулах
Зочин [64.119.19.97] 2019/8/2
Тэр нэг чавганцад хувцаслах тухай ГХ яамнаас заавар өгөхгүй юугаа хийж байдаг байна аа? Ахахаха
7 | 0 Хариулах
Зочин [174.198.21.106] 2019/8/2
Ter awgaig harah bvrd oguidas hvreh yum
3 | 0 Хариулах
хоролмаа [202.9.42.217] 2019/8/2
барлаг гуйлгачин ч барлагаараа л дуусдаг юм байна харин муу юмандаа даанч сайн болохоор нь манан ашиглаад байх юм л даа
3 | 0 Хариулах