2014 оны 12 сарын 15
Монголын Эзэнт гүрэн задарч, улстөрийн бутрал гүнзгийрч байсан тэр цаг үед бурханы шашны нийтийг хамарсан дэлгэрэлт явагдсан юм. Энэ үед Монголчуудын сэтгэлгээний орон зайг дүүргэх, үнэт зүйлсийн үнэлэмж нь шашин номын үйл хэрэг болж эхлэв. Монголчууд өөр хоорондоо талцан хуваагдаж, олон хэсэг болон нүүдэллэж, өмнөд болон умардаас хүчирхэг эзэнт гүрнүүд хаяа тэлэн шахах болсон үед бурханы шашин дэлгэрсэн нь ихээхэн онцлогтой.