Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл явц үргэлжилж байгаа билээ. Өчигдрийн 20:30 цагийн байдлаар санал өгсөн иргэдийн тоо 116,731 болоод байгаа юм.
Эрүүл мэндийн багц хуулиуд, Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан 2026 оны төсвийн төсөл:
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” 01 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн сайдын 2026 оны төсвийн хязгаарыг урсгал зардлыг 1,444.8 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтыг 125.2 тэрбум төгрөг нийт 1570.0 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн хязгаарыг 2,135.4 тэрбум төгрөгөөр баталсан.
Эрүүл мэндийн сайдын багцын 2026 оны төсвийн төслийн саналын нэгтгэл /тэрбум төгрөг/
Хөрөнгийн зардал 1,220.7 тэрбум төгрөг /тэрбум төгрөг/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!