Капитрон банкнаас харилцагч байгууллагууддаа зориулан санхүүгийн хэрэгцээг нь шуурхай, оновчтой шийдвэрлэх зорилгоор “Гэрээний орлого барьцаалсан зээл”-ийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүллээ.
Энэхүү бүтээгдэхүүн нь аж ахуйн нэгж, байгууллагууд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гэрээний орлогоо барьцаалан зээл авах боломжийг бүрдүүлж буй богино хугацааны эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэхэд зориулагдсан уян хатан шийдэл юм.
Бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Харилцагч та Капитрон банктай хамтран ажиллах гэрээтэй байгууллагуудад бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэхдээ гэрээний орлогоо барьцаалан эргэлтийн хөрөнгийн зээл авч, бизнесээ өргөжүүлээрэй.
Капитрон банк нь бизнес эрхлэгч харилцагчдынхаа санхүүгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, цар хүрээгээ тогтмол нэмэгдүүлж байна.
Ташрамд дурдахад, Капитрон банк нь хүнс, хөдөө аж ахуй, худалдааны салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан "Эргэлтийн хөрөнгийн зээл"-ийн нөхцөлөө илүү уян хатан болгож, 2 тэрбум хүртэлх зээлийг 24 хүртэлх сарын хугацаатай олгож буйг дуулгая.
Капитрон банк – Тогтвортой өсөх бизнесийг тань бид дэмжье!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!