ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Юань гүрний мөхсөн түүх

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

About.Com сайтад Азийн түүх судлаач Кэйлли Шцепанскийн нийтлэсэн Юань гүрний уналтын тухай товч түүхийг хүргэж байна.


Шар мөрөнд болсон их үер гамшиг дагуулж хамаг үр тариаг нь урсган, тосгонуудыг живүүлж, мөрний урсгалын чиглэл өөрчлөгдсөн тул тариачдын байгуулсан Их сувагт нь ус ирэхээ больжээ.

Гамшигаас үлдсэн өлсгөлөн хүмүүс энэ бол Юань гүрнийг захирч байсан Монгол хаадыг Тэнгэр таалахаа больсны тэмдэг хэмээн бодож эхлэв.

Үүний дараа Юань гүрний хаан 150-200 мянган Хань үндэстнүүдийг дахин суваг шуудуу байгуулж мөрний усыг татах хүнд хүчир хөдөлмөрт дайчилснаас болоод бослого дэгджээ.

Энэ бослогыг Улаан Алчууртны бослого гэж нэрлэж байсан ба Хятад дахь Монголчуудын ноёрхлын төгсгөл ирснийг зөгнөж байлаа.

Бослогын анхны удирдагч Хань Шантонг 1351 онд суваг байгуулах ажилд дайчлагдсан тариачдыг өөртөө элсүүлэв.

Ханий өвөг эцэг нь Цагаан Лянхуа нэртэй шашны урсгалын тэргүүн байсан тул сургааль нь Улаан Алчууртнуудын үзэл баримтлал болжээ.

Юань гүрний захирагчид удалгүй Хань Шантонгийг баривчлан цаазалсан боловч түүний хүү бослогыг үргэлжлүүлэн удирдсан юм.

Бослогын удирдагчид дагагчдынхаа өлсгөлөн ходоод, эрх баригчдын тулгасан үнэ хөлсгүй хүнд ажилд дургүйлхсэн сэтгэл, мөн ухамсарт нь гүнзгий суусан “зэрлэг” Монголчуудын захиргааг эсэргүүцэх үзэл дээр хялбар тоглож байлаа.

Умард Хятадад ийнхүү төрийн эсрэг бослого хөдөлгөөн өрнөлөө.

Энэ үед өмнөд Хятадад Шу Шоухуйгаар удирдуулсан хоёр дахь Улаан Алчууртны бослого дэгдэж байв. Хэдийгээр эдгээр хөдөлгөөнүүд нь ижил шалтгаан, ижил зорилготой байсан ч хоорондоо уялдаагүй явагдаж байжээ.

Эхэндээ тариачин дайчид Цагаан Лянхуа урсгалын нөлөөгөөр цагаан өнгөөр ялгарч байсан байна. Гэвч удалгүй илүү утга төгөлдөр улаан өнгө рүү шилжжээ.

Ялгарахын тулд толгойдоо улаан өнгийн алчуур зүүж байсан тул Улаан Алчууртны бослого нэрээр алдаршив.

Уг нь гар хийцийн зэвсэг, ажлын багажаар зэвсэглэсэн босогчдоос Монголын арми айх үндэсгүй байсан ч энэ үед Юань гүрэн засаглалын гүн хямралд ороод байв.

Эхлээд захирагч Тогто 100,000 цэрэгтэйгээр хойд Улаан Алчууртнуудын эсрэг хөдлөв. 1352 онд тэр амжилттай довтолж Ханий армийг цохижээ. Гэвч 1354 онд Улаан Алчууртнууд Их сувгийг тасдан дахин довтлов. Энэ удаа Тогто нэг сая орчим хүнтэй томоохон армийг зохион байгуулж бослогыг нэг мөсөн дарахад бэлэн болоод байжээ.

Гэвч түүнийг тулаанд мордох үед Тогтогийн эсрэг хуйвалдаан хэрэгжиж түүнийг албан тушаалаас нь зайлуулах шийдвэр гарав. Үүнээс болоод захирагчийн шадар хүмүүс, зарим цэргүүд нь шийдвэрийг эсэргүүцэн тулаанд орохоос татгалзсан байна.

Юань гүрний эзэд ч Тогтог орлох сайн удирдагч олж чадсангүй. Харин энэ үед буюу 1350-аад оны сүүл 1360-аад оны эхээр Улаан Алчууртны хөдөлгөөний удирдагчид газар нутаг, хүн хүчний төлөө дотроо хагаралдан дайтаж байжээ. Босогчид ингэж дотроо хямарч байх зуур Юань гүрний тэргүүд амар амгалан сууж байлаа. Уг нь энэ үед нь бослогыг дарах бүрэн боломжтой байж.

1366 онд Хань Шантонгийн хүү үхснийг түүхчид бослогын нэг жанжин болох Жу Юаньжаний явууллага гэж үздэг. Ингээд хоёр жилийн дараа буюу 1368 онд Жугийн удирдсан тариачдын арми Юань гүрний нийслэл Даду (Бээжин) хотыг эзэлжээ. Юань гүрэн нуран унаж оронд нь Жу жанжин Хань үндэстнүүдийн тэргүүлсэн Мин улсыг байгууллаа.

 

Эх сурвалж: asianhistory.about.com

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Сурагч [202.55.188.85] 2024/11/14
Монголын Их Юань улс унасны дараа Хятадад ямар улс тогтсон юм бол
0 | 0 Хариулах
Багш [139.5.219.18] 2025/1/26
Мин улс
0 | 0 Хариулах
No Yeonjun No Life [122.201.31.76] 2021/9/3
💙💙💙
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.54] 2021/1/11
Тогто гээд бгаа нь одоо гараад баыгаа бүргэдийн дэвэлттэй бүсгүйдээр гардаг тальтал гээд бгаань юм бишүү
0 | 0 Хариулах
Togtoh [80.171.120.246] 2015/1/16
Togtoha gedeg hun l dee. hujaa nar ner zov bichih bish togtoa geed bdag. ter neg muu solongos hatnaas bolson yum uu?
0 | 6 Хариулах
Түүх сонирхогч [202.72.245.42] 2015/1/15
Энэ үед Юань гүрний Тогоон төмөр хаан түүний тойрон хүрээлэгчид зугаа цэнгэл архи нажирыг хүртэж эцэст нь мансуурсан толгойгоор улсаа сөнөөх алхамыг удаа дараа хийсээр эцэст нь нутагтаа хөгөөдөн ирж бүрмөсөн сүйрсэн гэдэг. Зугаа цэнгэл, архи дарс нажирдах нь сөнөхийн цондон гэдэг үг эндээс улбаатайв
10 | 14 Хариулах
Зочин [91.243.103.161] 2015/1/13
ene niitlelee setgeleesee joohon delgerengui bichchih l dee
5 | 11 Хариулах
Зочин [150.129.140.211] 2015/1/13
наад үгээ Кэйлли Шцепанскийд л хэл :p
15 | 6 Хариулах
у [202.131.231.115] 2015/1/13
Тогто ч гэх шиг Тогтох гээд бичжихэж болохгүй байсан юм уу
4 | 17 Хариулах
Зочин [119.40.97.69] 2015/1/14
Юун Тогтох. Тогтоа гэж байсан юм
1 | 4 Хариулах
Зочин [192.82.66.101] 2020/11/20
Тогтоа,Тогтох хоёр шал хоёр өөр түүхэн цаг үeийн хоёр өөр хүмүүс юм шүү дээ.Юм уншаад зөв ойлгож сурах хэрэгтэй
2 | 2 Хариулах
Зочин [202.179.23.132] 2015/1/14
бүдүүлэг, тэнэг хог вэ чи. ном уншиж сураач.
6 | 4 Хариулах
Зочин [80.171.120.246] 2015/1/16
unshihdaa chinii tuuh yum bol mongol nernuudee barij sur, bodoj sur, shuuj sur
4 | 7 Хариулах