Хэрэглэгчдэдээ өндөр чанар, дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг санал болгодог "Good Price Market" 08-р сарын 01-нээс эхлэн 15 хоногийн турш “Korea Fresh Fruit & Food Festival 2025” Солонгос хүнсний амталгаат худалдааны өдөрлөгийг бүх салбаруудаараа зохион байгуулж байна.
“Korea Fresh Fruit & Food Festival 2025” өдөрлөгийн хүрээнд Солонгос улсаас агаарын тээврээр шууд импортолсон шинэхэн жимс ногоо, иогурт, бууз банш, кимчи гээд нийт 200 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг санал болгохоос гадна, газар дээр нь амталж үзээд худалдан авалтаа хийх боломжтой юм.
12 жилийн түүхтэй “Good Price Market” нь өндөр чанартай бараа бүтээгдэхүүн, хэрэглэгчийн тав тухтай худалдан авалтыг эрхэмлэн, АНУ, Герман, Солонгос зэрэг улсаас бараа бүтээгдэхүүнээ албан ёсоор импортолж ирсэн. Дэлгүүрийн салбарууд нь Улаанбаатар хотод Шангри Ла Молл, Хүүхдийн зуу, Жаргалан хотхон, Бага тэнгэр, Нүхт зэрэг байршлуудаг байрладаг бөгөөд брэндийн нэр хүнд, найдвартай байдалд хэрэглэгчид хэдийнээ итгэдэг болсон билээ.
Зөвхөн 15 хоног үргэлжлэх энэхүү амттай аяллыг алгасалгүй, хамгийн ойрын “Good Price Market”-ийн салбараар зочлоорой!
Үйлчлүүлэгчээ дээдэлж
Чанарыг эрхэмлэнэ
GOOD PRICE MARKET
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!