Хан-Уул дүүргийн 19 хороо Оргил худалдааны төвийн зүүн замд мотоцикл, автомашин мөргөлдсөн ноцтой осол гарч, нэг хүн амь насаа алджээ.
Ослын дуудлага цагдаагийн байгууллагад өнөөдөр 12:07 цагийн орчимд бүртгэгдсэн байна.
Шалгалтын явцад "Mеrsedes Benz" загварын тээврийн хэрэгсэл нь KTM маркийн мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, зориулалтын хамгаалах хэрэгсэл ашиглаж, аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!