Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Модон барилдааны ДАШТ Архангай аймагт эхэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах модон барилдаан буюу MAS-WRESTLING-гийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өнөөдөр Архангай аймгийн “АРА” комплейкст эхэллээ. 

Долоо дахь удаагийн ДАШТ-д 31 орны тамирчид оролцож байна. Зохион байгуулагч орон тул Монголоос хамгийн олон буюу 35 тамирчин энэ удаагийн тэмцээнд хүч сорино. 

Түүнчлэн Киргиз, Казахстан, ОХУ-аас тус бүр 17, Пакистанаас 7, АНУ-аас 6 хүний бүрэлдэхүүнтэй баг иржээ.

Зургаа дахь удаагийн ДАШТ Киргиз Улсад болоход ОХУ-ын баг найман алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медалиар тэргүүлж байсан бол Монголын баг нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар дөрөвдүгээрт жагссан билээ.

Тав дахь удаагийн дэлхийн аваргын тэмцээн Узбекистанд болоход Монголын баг нэг мөнгө, дөрвөн хүрэл медалиар мөн дөрөвдүгээрт бичигдсэн аж.

Тэмцээний медальтнууд маргааш тодрох юм.