Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ны Удирдах зөвлөлийн хурлаар долоон орны боксын холбооны гишүүнээр элсэх хүсэлтийг нь хүлээн авчээ.
Ингэснээр тус холбоонд харьяалалтай гишүүн орны тоо 118 болов.
Тодруулбал
Одоогоор Европын 36 орноос бүгд гишүүнээр элссэн бол Ази тивээс 33, Америк тивийн 28, Африкийн 13, далайн орнуудаас найман улс 2023 онд байгуулагдсан шинэ холбооны гишүүн болоод буй.
Сонирхуулахад тус холбооны нэр дээр зохион байгуулагдах насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) ирэх есдүгээр сарын 4-нөөс 14-нийг дуустал Английн Ливерпүүл хотод болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!