“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн II ангилалд бүртгэлтэй “ПРЕМИУМ НЭКСУС" ХК нь 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Орлогын тайлан:
- Цэвэр борлуулалт 362.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны эхний хагас жилээс 37.3%-иар өсөв.
- Нийт ашиг 68.3 тэрбум төгрөг болж, нийт ашгийн маржин 18.9%-д хүрчээ.
- Цэвэр ашиг 15.7 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны эхний хагас жилийн үр дүнтэй харьцуулахад 47.6%-иар өссөн байна.
Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 2025 оны 6-р сарын 30-ны байдлаар 358.3 тэрбум төгрөг-т хүрч, 2024 оны жилийн эцсээс 21.7 хувиар өсжээ. Нийт хөрөнгө 358.3 тэрбум дүнг задалж үзвэл:
- Эргэлтийн хөрөнгө: 101.7 тэрбум төгрөг байгаагийн 60.4 тэрбум нь бараа материал байна.
- Эргэлтийн бус хөрөнгө: 256.6 тэрбум төгрөг байгаагийн 170.4 тэрбум нь биет болон биет бус хөрөнгүүд байна.
- Оны эхэнтэй харьцуулахад, нийт хөрөнгийн хэмжээ 21.7% өссөн нь 50 шинэ дэлгүүр нээж, түүнийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийсэнтэй холбоотой юм.
Өр төлбөр ба өмчийн бүтэц:
- Богино хугацаат өр төлбөр: 140.5 тэрбум төгрөг.
- Урт хугацаат өр төлбөр: 118.8 тэрбум төгрөг.
- Эздийн өмч: 99.0 тэрбум төгрөг болж, сүүлийн хоёр улирал дараалан өсөв.
- Компанийн хуримтлагдсан алдагдал өмнөх оны мөн үед 99 тэрбум байсныг 2 улирал дараалан ашигтай ажилласны үр дүнд 67 тэрбум болгож бууруулав.
2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд
Премиум Нэксус ХК нь зөвхөн бизнесийн хувьд төдийгүй ESG бодлого, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаараа манлайлж байна.
- CU Конвиниенс дэлгүүр Улаанбаатар хотоос гадна алслагдсан бүс нутгуудад үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл, Баянхонгор, Дорнод аймгуудад шинээр салбаруудаа нээж, Монгол орны 15 аймагт хүрч 495 салбар дэлгүүртэй боллоо.
- Премиум Нэксус ХК нь 2025 оны Retail Asia Awards-аас “Монгол Улсын оны шилдэг конвиниенс дэлгүүр” шагналыг хүртлээ.
- Мөн “ПРЕМИУМ НЭКСУС" ХК нь Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад 7-р байрт эрэмбэлэгдэн, зах зээл дэх байр сууриа улам бэхжүүлсэн байна.
- П.Н.Шастины нэрэмжит 3-р төв эмнэлгийн ариун цэврийн өрөөг 68 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчиллээ
- “I CU Чамд тусалъя” хүүхэд хамгааллын төсөл: ЦЕГ-ын 102 аппликэйшнтэй холбон POS дэлгэцээр төөрсөн хүүхдийн мэдээллийг түгээж эхэлсэн
БУСАД ОХИН КОМПАНИУДЫН АМЖИЛТ, ШИНЭЧЛЭЛ
Стора Централ ХХК
- Alibaba, JD, Taobao зэрэг Хятадын платформуудтай албан ёсны холболт хийв
- Америкаас 6–9 хоногийн дотор захиалга хүргэх систем нэвтрүүлэв
- StoreForGood төслийн хүрээнд хэмнэгдсэн ус, эрчим хүч:
- 728 квт цахилгаан
- 86.7 тонн ус
Сэнтрал Коммерс ХХК
- Чингис шар айрагт зориулсан урт хугацааны лояалти хөтөлбөр эхлүүлэв
- Кейтеринг үйлчилгээг шинээр хөгжүүлж, борлуулалтын сувгаа өргөтгөв
Чингис Шар Айраг ХХК
Сэнтрал Кофе Рөүстинг ХХК
- “GET” нэртэй retail кофе бүтээгдэхүүнээ 430+ CU дэлгүүрт нэвтрүүлэв
Премиум Нэксус ХК – ийн дэлгэрэнгүй тайлантай ЭНД ДАРЖ танилцана уу.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!