ХУВААРЬ: 2026 оны Элсэлтийн Шалгалтыг зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулна

Б.Бадамгарав, IKon.mn
Өнөөдөр 10 цаг 42 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны Элсэлтийн Шалгалтыг товыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ) гаргажээ.

Их, дээд сургуульд элсэх эрхийн төлөөх уг шалгалт зургаадугаар сарын 25-нд Түүхийн шалгалтаар эхэлнэ. Тус өдөр мөн Англи хэлний шалгалтыг зохион байгуулах юм.

Шалгалтын хугацааны тухайд Түүх, Англи хэл, Газар зүй, Нийгэм судлал, Биологи, Орос хэл, Монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол Хими, Математик, Физикийн шалгалт 100 минут үргэлжилнэ. 

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг БҮТ сануулав.

зураг