2026 оны эхний хоёр сард суудлын машины импорт өмнөх жилийн мөн үеэс 54 хувиар буурав
Монгол Улс 2026 оны эхний хоёр сард нийт 1.6 тэрбум ам.долларын бараа импортоор авчээ.
Импортоор нийлүүлэгдсэн барааны хамгийн их буюу 25.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Мөн энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт 12,228 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мэдээллээ. Харин 218.9 мянган тонн авто бензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн дунд цагаан будааны импорт хамгийн их буюу өмнөх оны мөн үеэс гурав дахин нэмэгджээ. Түүнчлэн тахиа, гахайн мах өөх, жимс самрын импорт 27 хувиар өсөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


