2026 оны эхний хоёр сард гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа
Энэ оны эхний хоёр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.6 тэрбум ам.доллар болж, 2024 оны мөн үеэс 906.5 сая ам.доллар буюу 24.4 хувиар өссөнийг Гаалийн Ерөнхий Газар мэдээлэв.
Экспортын дүн импортын дүнгээс 1.5 тэрбум ам.доллароор давснаар гадаад худалдааны баланс эерэг гарчээ. Тодруулбал экспортод гурван тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 51.9 хувиар өссөн дүн болж байна.
Чулуун нүүрс энэ оны эхний хоёр сард 15.8 сая тонныг экспортод гаргаж, нэг тэрбум ам.долларын орлого олсон бол зэсийн баяжмал 42 мянган тонныг экспортолж 1.4 тэрбум ам.долларын орлого олжээ. Өөрөөр хэлбэл уг хоёр нэр төрлийн бараа Монгол Улсын гадаад худалдааны орлогын 80 хувийг бүрдүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


