Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын II компакт гэрээний хөрөнгө оруулалтаар нийслэл хотод “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг нэвтрүүлэхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийн ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй, систем рүү дата оруулах ажлууд үргэлжилж байгаа бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор хүлээлгэн өгөх аж.
Ингэснээр усны салбарын үйлчилгээг иргэдэд чанартай хүргэж, цаг алдалгүй усны хэрэглээ, үнэ тариф, төлбөртэй холбоотой нэгдсэн мэдээллийг авах нөхцөл бүрдэх юм байна.
“Ус хэрэглэгчийн цахим систем”-ийн хөгжүүлэлтийг “Аствишн” ХХК гүйцэтгэж, системийн бүрдэл хэсгүүдийг дараах байдлаар төлөвлөжээ.
"Системийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хууль, эрх зүйн орчны судалгаа өндөр түвшинд хийгдэж байгаа"-г Монголын Мянганы сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал онцлон тэмдэглэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!