УЛИАСТАЙН МАНЖ ЖАНЖНЫ ГАЗАР
Монголыг харьяалан захирах гол байгууллага болох Улиастайн манж жанжны газар нь зохион байгуулалт, эрх үүргийн хувьд Ар Монголын цэргийн хэргийг ерөнхийлөн захирсан томоохон газар байв. Улиастайн жанжны газрыг 1733 онд байгуулж “Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин” гэсэн тамга олгожээ.
ХОВДЫН ХЭРГИЙГ ЗАХИРАХ САЙД
Ховдын манж сайдын газрыг 1761 онд байгуулж, Ховд хязгаарт оршин суугчдыг захируулжээ. Ховдын манж сайдын газар нь Хүрээнд байсан сайдын газартай бараг адил эрхтэй бөгөөд Манжийн хааны зарлигаар олгогдсон албан ёсны нэр нь “Зарлигаар зарсан Ховдод сууж хэрэг шийтгэгч сайдын яам” гэнэ.
ХҮРЭЭ САЙДЫН ГАЗАР
Манж Чин улсаас Ар Монголд байгуулсан засаг захиргааны томоохон газрын нэг нь Их Хүрээний сайдын газар юм. Их Хүрээний сайдын газрыг 1758 онд байгуулж, анхны сайдаар Манжийн хааны хүргэн Халхын ноён Санзайдоржийг томилсон боловч 1761 онд манж сайдыг давхар томилон суулгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|