Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Сүм хийдийн зүг залбирах нь

ikon.mn
2014 оны 12 сарын 22
iKon.MN

СҮМ ХИЙДИЙН ЗҮГ ЗАЛБИРАХ НЬ

Манжийн төрөөс Монголын шашны хүрээ хийдүүдийг тус тусдаа бие даасан, тархай бутархай, олон тоотой байлгах бодлого баримталж байв.
Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичигт л гэхэд 5 дэвтэр, 107 зүйл бүхий шашин, сүм хийдийн холбогдолтой заалт оржээ. 

Зураг 1: Шавар хашаа бүхий хороололтой говь нутгийн нэгэн хийд. ХХ зууны эхэн үе.
Зураг 2: Монголын хөдөө нутаг дахь нэгэн сүм. XIX зууны сүүл үе.
Зураг 3: Манж Чин улсын үед Монголд томоохон сүм хийдүүд олноор баригдаж байсны нэг. Хятад-Төвөд загварын хийд.

НОМ ДОР МӨРГӨМҮ

Монгол ноёдын гаргасан бурханы шашны нэгэн сонирхолтой номд “Үхлийн дараах амьдрал” буюу өөрийн төрөл, гал голомтдоо эргэн төрөх тухай бясалгал бүтээлийн аргуудыг дурджээ. Энэхүү сэдвээр Монгол, Төвөд лам нарын бичсэн 70 гаруй зохиол бий.

Зураг 4: Ном хаялцахаар цуглаад буй лам нар
Зураг 5: XIII Далай ламыг дагаж Лхасаас Монголд ирсэн Төвөд лам нар.

ШАШНЫ ЗАН ҮЙЛ, ЦАМЫН ТУХАЙ

Цам бүжиг хэрхэн дэлгэрсэн тухай цамын сурвалж бичигт дурьдахдаа:

Цаст Төвөдийн орноо бурханы шашинг дэлгэрүүлэхээр анхны сүм дуганаа барихаар бэлдэх тэр үед хар зүгийн лус савдагууд харшлан саад болсонд Энэтхэгийн их багш ловон Бадамжунай нууц тарнийн ёсонд тулгуурлан цам бүжгийг дэглэн гаргаж улмаар цам бүжиглэх зан үйлээр хар зүгийн лус савдагуудыг номхруулан дарж Төвөд оронд бурханы шашин эрдэнийг дэлгэрүүлэхийн эхийг тавьж Төвөдийн анхны хийд болох Цогт төгөлдөр Самъяа хийдийг байгуулжээ. Түүнээс хойш цам бүжиг улам ихээр дэлгэрсэн” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Зураг 6: Хүрээ цам гарах үед сорын балинг Шижир баатар, Бүүвэй баатар хоёр хамгаалж байна. Эргэн тойронд 15 зүгийг сахигч хиур барин зогсоно.

МОНГОЛЧУУДЫН ЭМЧЛЭХҮЙН УХААН

Монголд бурханы шашин дахин дэлгэрснээс хойших зохиолууд нь уламжлалт анагаах эрдэм ухааны түүхэн хөгжилд давтагдашгүй ул мөрөө үлдээжээ.

Зураг 7: Эрдэнийн эмийг таних судар.

 

Эх сурвалж: “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” гэдэг энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын хоёрдугаар боть бөгөөд ихэнхи хүмүүсийн нэрлэдгээр Манжийн эрхшээлийн үе буюу Монголын түүхийн 200 гаруй жилийн үйл явдлыг гэрэл зураг, архивын баримт материалаар баяжуулсан ном юм.