Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Монголчуудын ГЭР ОРОН, СУУЦ

ikon.mn
2014 оны 12 сарын 8
iKon.MN

Монголчуудын гэр орон, сууцны хөгжилд хувьсал өөрчлөлт явагдсаар XVIII – XX зууны эхэн болоход одоогийн хэв загвар нэгэнт бүрэлдэн тогтжээ.

Гэр орон, сууц, эд хогшил зэрэг нь нүүдлийн амьдрал, байгаль, орчин, орон зай, амьдралын хэв маяг, тухайн үеийн соёлын нөлөөлөл зэргийг өөртөө бүрэн шингээсэн байдаг.

Дараах зургуудад энгийн малчин ардын гэрээс эхлээд хошуу тамгын газрын гэр болон зарим сонирхолтой гэрийн хэлбэрүүдийг харуулжээ.

Эсгий гэр Монгол хүний хэдэн зууны турш хэрэглэж ирсэн чухал сууц юм.
Монголд суурьшин байсан зарим хятадууд нүхэн гэрт амьдарч байжээ.
Хошууны яам тамгын газар нь гэрт байрлана. Үүнийг илтгэх халз татсан гэр хэрэглэнэ.
Монгол Улсын Хамниганчуудын ХХ зууны дунд үе хүртэл хэрэглэж байсан холтсон гэр.
Амьжиргаа муудсан, суурин бараадсан Монголчууд ханан мөргүүлэг хэрэглэж байв.
Тооно, унь хоёрыг холбон барьсан хатгуур гэрийг түр сууцны зориулалтаар ашигладаг.

Монгол нутагт авсан АНХНЫ өнгөт зураг

XIX зууны дунд үеэс оросуудтай худалдаа эрхлэх зэргээр зах залган суух болсон Монголчуудад яндан, зуух, модон хаалга зэрэг хожмын монгол гэрийн эд хэрэгсэл нэвтэрч монгол гэрийн бүтцэд өөрчлөлт орж эхэлсэн.

Тэр үеийн Орос худалдааны газруудад орос яндан гүйлгээтэй барааны нэг байв. Яндан зуух зэргийг Монголчууд өргөн биш ч гэсэн хэрэглэж эхэлсэн боловч нэлээд хожмыг болтол ил галтай тулгаа хэрэглэсэн хэвээр байсан.

1913 онд Францын баян Алберт Каны дэмжлэгээр Монгол нутагт ирж анхны өнгөт зургийг авсан Степан Пассегийн авсан зураг.
 

Эх сурвалж: “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” гэдэг энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын хоёрдугаар боть бөгөөд ихэнхи хүмүүсийн нэрлэдгээр Манжийн эрхшээлийн үе буюу Монголын түүхийн 200 гаруй жилийн үйл явдлыг гэрэл зураг, архивын баримт материалаар баяжуулсан ном юм.