Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын түүх, соёлтой холбоотой Турк дэх зарим газрын тухай ном хэвлэгдэв

ikon.mn
2014 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Монголын Эзэнт гүрэн ба Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс” номын нэмэлт хийсэн хоёр дахь хэвлэл Анкара хотод хэвлэгдэв.

Монгол Улсын Элчин сайдын яамнаас эрхлэн гаргасан уг номонд:

  • Туркийн Сивас,
     
  • Амасиа,
     
  • Эрзурум,
     
  • Ахлат,
     
  • Мардин,
     
  • Кыршехир,
     
  • Кайсери,
     
  • Нигде,
     
  • Аксарай,
     
  • Анкара зэрэг хотууд дахь Монгол ноёд, хатдын бариулсан сүм, шашны сургууль, эмнэлэг, гүүр, дэн буудал, цайз болон тэдний бунхан, хөшөө дурсгалын  зураг сэлтийг тавьж, баримт, тайлбарыг бичжээ.

Тухайлбал, Туркийн зүүн хэсэгт орших Ван нуурын эргийн Ахлат хотыг XIII-XIV дүгээр зуунд Монгол ноёд 100 гаруй жил захирч байсныг гэрчлэх 4 бунханы зургийг үзүүлсэн байна.

Номонд нийт 175 гэрэл зураг оржээ.

Номонд нийт 175 гэрэл зураг оржээ.

Мөн Монгол цэргүүдийн хийсэн тулалдаан, тэмцлийн  тухай өгүүлж, тэдний хуаран байсан болон байлдаж явсан  газар нутгийн зураг, байршлыг харуулжээ.

2014 оны эхээр хэвлэгдсэн номын анхны хэвлэлд Чингис хааны ач хүү, Ил хаант улсыг үндэслэн байгуулсан Хүлэгэ хааны найм дахь хөвүүн Ажайн ганц хүү Илдэр буюу Жумудар ноёны занданшуулсан шарил Туркийн Амасиа хотын музейд хадгалагдаж буйг үзүүлж, үүх түүхийг нь сийрүүлсэн билээ.

Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр, доктор Б.Батхишиг нар судалгаа хийн уг номыг хамтран бичиж, Д.Нямдаваа гэрэл зургуудыг авчээ.