Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оливер Корффыг “Хубилай хаан” одонгоор шагнана

Б.Ану
2015 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Германы Монголч эрдэмтэн Оливер Корффын Монгол судлалд оруулж буй үнэтэй хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” одонгоор шагнахаар болжээ. Шагнал гардуулах ёслол маргааш 10 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болох юм байна. 

Тэрбээр Монгол судлалын нэгэн чухал асуудал болсон хэлний язгуур үүслийг судлах зорилготой Алтай судлалын олон улсын холбооны гишүүнээр ажилладаг юм. 

Оливер Корфф нь Монгол судлалд өөрийн эрдэм мэдлэг, амьдрал үйлсээ зориулан зүтгэж байгаа эрдэмтэн бөгөөд компьютерийг Монгол хэл шинжлэлийн судалгаанд нэвтрүүлж, “Таван хэлний толь”-ийг зохиосон 6 орны эрдэмтдийн багийг ахлан уг толийг хоёр боть, таван хэлний индекстэйгээр 2014 онд хэвлүүлжээ. 

Тус толийн онцлог нь уламжлалт толийг хуулахгүйгээр  “Таван хэлний толь”-ийн хувилбаруудыг хооронд нь харьцуулж, “Гучин зургаат тайлбар” тольтой тулган жигдэлж герман хэлээр тайлбар хийсэн толь юм. 

Энэ бүтээл гарснаар дорнын уламжлалт зүйл хуваасан толийг орчин үеийн хэрэглээнд оруулж, Монгол, Төвөд, Манж, Хятад, Түрэг хэлний үгсийг харьцуулан жигдэлж тайлбарыг Герман хэлээр хийсэн нь дэлхий дахинд ашиглах боломжийг бүрдүүлжээ.