Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баяртогтох: Зайсангийн дулааны шугамыг солих ажлыг энэ сарын 12-н гэхэд дуусгаж, хэрэглэгчдийг халуун усаар хангана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсан орчмын дулааны шугамыг шинэчлэх ажил хугацаанаасаа өмнө дуусна гэж "УБДС" ТӨХК-аас мэдэгдлээ.

Энэ тухай "УБДС" ТӨХК-ийн тархмал эх үүсвэрийн төслийн нэгжийн ахлагч Д.Баяртогтох "Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар энэ жил Зайсангийн салаа дулааны шугамыг шинэчлэн сольж байна.

Зайсангийн гүүрний хойд хэсгийн дулааны шугамыг шинэчлэн ажиллагаанд залгаж, хэрэглэгчдийн халуун усыг өгсөн.

Харин гүүрний урд хэсэгт дулааны шугамыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар газар шорооны ухалтын ажил дууссан, шугам угсралтыг гүйцэтгэж байна. Наймдугаар сарын 12-н гэхэд уг ажлыг дуусгаж, хэрэглэгчдийг халуун усаар хангана. Зайсангийн дулааны шугамыг шинэчлэх ажлыг наймдугаар сарын 25-нд дуусгах гэрээтэй ч хугацаанаас өмнө дуусгахаар ажиллаж байна.

Энэ хугацаанд Зайсан орчмын орон сууцны конторууд бойлуур угаах, тоног төхөөрөмжүүдийг шалгах зэрэг бэлтгэл ажлыг зохион байгуулахыг хүсэж байна" гэж мэдээллээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр 1а магистрал Зайсангийн салаа ДХ-110-17 дугаар цэг хүртэл 2ф400мм голчтой 550 хос метр шугамыг 2ф600мм болгож өргөтгөн шинэчлэх, ДХ-110-14 дүгээр цэгээс дахин төлөвлөлтийн 2ф400мм голчтой 1,200 хос метр шугамыг шинээр угсрах ажлыг гүйцэтгэж байгаа аж.