Уншиж байна ...

Зайсан орчмын дулааны шугамыг өргөтгөх, шинэчлэх ажил тавдугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 17 цаг 23 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлнэ гэж мэдээлээд буй.

Энэ жил Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсан орчмын дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх юм байна. Эх сурвалжаас тодруулснаар 1а магистраль Зайсангийн салаа ДХ-110-17 дугаар цэг хүртэл 2ф400мм голчтой 550 хос метр шугамыг 2ф600мм болгож өргөтгөн шинэчлэх, ДХ-110-14 дүгээр цэгээс дахин төлөвлөлтийн 2ф400мм голчтой 1,200 хос метр шугамыг шинээр угсрах зэрэг томоохон ажлыг тавдугаар сараас есдүгээр сарын 15-ныг хүртэл хийхээр болжээ.

Үүнээс гадна Дэлхийн банкны санхүүжилтээр хорооллын дундах болон Жуковын музейгээс Отгонтэнгэр их сургууль хүртэл замын дундах байршилд дулааны шугамын гээд инженерийн шугам сүлжээний 164 ажил хийгдэх аж.

Дулааны шугамыг засварлах үеэр тухайн байршилд өртөж буй айл өрх, ААН-үүдийн хэрэглээний халуун усыг хязгаарладаг. Одоогоор дулааны шугамын засварын ажлын нарийвчилсан хуваарийг нийтэд танилцуулаагүй байна.