ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Алтангэрэл: Хорооллын дундах болон Жуковоос Отгонтэнгэр сургууль хүртэл дулааны шугамын ажил ирэх сард эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд 2025 онд авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын чиглэлээр нийт 682 ажлыг гүйцэтгэхээр төлөвлөснөөс инженерийн шугам сүлжээний 164 ажил хийгдэх бөгөөд 21 байршилд шинээр угсралтын ажил хийх юм байна.

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл “2008 оноос хойш Гачууртаас Төв цэвэрлэх байгууламж хүртэл бохир усны “Туул-1” коллекторыг 30 км газарт барихаар төлөвлөсөн. Уг шугамын ажил санхүүжилтгүйн улмаас олон жил саатсан байсныг нийслэлийн удирдлагаас анхаарч, 10 гаруй км-т бохир усны коллектор барина.

Дулаан хангамжийн гол шугам сүлжээ төрийн өмчийн мэдэлд байдаг. Дэлхийн банкны санхүүжилтээр энэ жил Хорооллын дундах болон Жуковын музейгээс Отгонтэнгэр их сургууль хүртэл замын дундах байршилд дулааны шугамын ажил хийгдэнэ. Тиймээс засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд иргэдийг хүлээцтэй хандахыг уриалж байна.

Бид ирэх дөрөвдүгээр сард инженерийн шугам сүлжээний ажлуудаа эхлүүлнэ” гэв.

Харин авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дулаан хангамжийн гол шугамын өөрчлөлтийг 11 байршилд хийх юм байна. Тухайлбал дулааны шугам 13 км, үүнээс гол шугам 8.7 км байна.

Орон сууцны хорооллын дундах шугам сүлжээ 15 км, цэвэр усны шугам 1.1 км, бохир усны шугам 12.4 км, авто замын борооны ус зайлуулах 15.6 км шугам сүлжээг долоон байршилд, үерийн хамгаалалтын 8 км далан сувгийг шинээр барихаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Hutsaad Bai [103.212.162.53] 2025/3/7
Yu soliotoi bgan be yadaj zun uhaach novshnuudaa huitend huiten usand orohiimuu soliotoi novshnuud
1 | 0 Хариулах
Зочин [157.15.7.134] 2025/3/7
Наранд дулааны шугамыг гаргаж хатаадаг улирал эхэлсэн үү? Хороололд нэг алт байгаа юм уу хаашайн эсвэл хорооллын шугамыг хариуцсан сда жил болгон мөнгө хусаж бна. жилийн жилд л ухаж байх юм үйлсгүй юм уу сда нээрээ.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.30.232] 2025/3/7
3r horoolliin goliig heden jildee dahij sendiichihgui gd l turuu jil uhaagui biluu yah gd bdiin be
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.176] 2025/3/7
ХАВРЫН МӨНГӨ ИДЭЛТ НЬ ЭРТ ЭХЛЭХ НЬ ДЭЭ, ДАГААД ЯВГАН ЗАМЫ АЖМЛ ГЭЖ ЖИНХЭНЭ ГУРИЛ ЗУУРАХ АЖИЛ ДАРАА НЬ ЯВАГДАНА
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.43] 2025/3/7
ЖИЛ ТОЙРОН ТАВЬСАН ЯВГАН ЗАМУУД НЬ БУДАА ДАХИАД ЯВГАН ЗАМ ТАВИХ ГЭЭД ТӨСӨВ ЦАВЧИЛТ ЯВАГДАНА ЗА ТЭГЖ БАЙТАЛ НААДАМ БОЛНО ХАХАХА
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.113] 2025/3/7
Нөгөө тавьсан явган хүний дугуйн замуудаа эвдлээд л ухаад байдаг. Араас нь нөгөөдүүл нь эвдэрсэн явган зам тавьна бөөн цавчаа бас хэдэн сарын ажил хаха бүтэхгүйээ нээрээ.
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/3/7
Нийслэлд 2 том алтны уурхай байж олон жилийн турш нинжа нарыг тэжээж ирлээ.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.15] 2025/3/7
Хүний нөөцгүй цаасны компаниудад ажлаа өгвөл дуусна шүү өргөтгөл шинэчлэл хийх зөв шүү гол нь хурдан шуурхай чанартай хийх тал дээр анхаарах өвөлдөө эртнээс бэлдээрэй.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.95] 2025/3/7
Алтаа ухлаа юу, мөнгө идэх схан арга шүү
0 | 0 Хариулах
Иргэн [202.179.8.118] 2025/3/7
Хайран сайхан дугуйн зам. Нэг мөр хонгилын систем хийгээд мал ууд аа
2 | 0 Хариулах
за гоё гоё [202.126.89.81] 2025/3/7
ухаад бай.. алт гэсэн үг.. 3 р хороололын замын голыг 6 жил дараалан ухсандаг.. жил бүр л алт гардагшд.. хяналта тавиж чадахгүй бол хохь нээээ
3 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2025/3/7
ёо жил бүр ухахаа болиочээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.32] 2025/3/7
Жил бүр дулааны шугам сольдог бизнес эхэлж байна. Бүтэхгүй оркууд
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.201] 2025/3/7
Lalruud altaa haigaad shaah ni dee
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.42] 2025/3/7
Зааа 10-р хорооллын ажил шиг заваарсан юм болох нь дээ.
2 | 0 Хариулах