• 6 сарын 13, Баасан

"Оргил сувиллын хойд талын хоёр орон сууцны халуун усыг ирэх сарын 10-н хүртэл тасална. Жапан таун орчмын дулааны шугамыг хоёр сар солино"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Суруга монгол Япон таун хотхон орчмын дулааны шугамыг шинэчлэхээр болж, тавдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-ныг хүртэл оршин суугчдыг халуун усаар хангахгүйг "УБДС" ТӨХК-аас мэдэгдэж иргэдийг бухимдуулаад буй.

Тус компаниас уг мэдэгдлийг залруулж, мэдээлэл өгөв.

Улаанбаатар хотын тархмал эх үүсвэрийн төслийн нэгжийн ахлагч Д.Баяртогтох "2025 онд Дэлхийн банкны санхүүжилтээр дулааны шугам сүлжээг өргөтгөх ажлын нэг нь 2006 онд ашиглалтад орсон Суруга Монгол орчмын дулааны салаа шугамыг өргөтгөл юм. 2020 оноос хойш шугамууд ихээр муудаж, олон дахин гэмтэл гарч, өвлийн улиралд халаалт таслах нөхцөлд байдалд хүрсэн учраас зуны засварын хугацаанд шугамыг яаралтай сольж шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү дулааны шугам нь Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. 

Гэгээнтний уулзвараас Оргил сувиллын хойд тал хүртэлх 150 метр дулааны шугамыг шинэчлэх ажлыг тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 10-ны дотор гүйцэтгэнэ. Энэ үеэр 29, 30 дугаар орон сууцны халуун усыг тасална. Бусад хэрэглэгчдийн халуун усыг таслахгүй. 

Үргэлжлүүлээд зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ны хооронд дулааны шугамыг шинэчилнэ. Уг шугамд Суруга Монгол компанийн барьсан Дөрвөн улирлын цэцэрлэг хотхон буюу С1, С2, С3, С4, С5 блок орон сууцны барилгууд холбогдсон. Тухайн орон сууцны үйл ажиллагааг хангаж ажилладаг нэр бүхий компанитай ярилцаж холболт хийн халуун усыг таслахгүйгээр шугамыг солихоор төлөвлөж байна.

Хойшоо Имарт хүртэлх хэсгийн Суруга Монгол стандарт зэрэг орон сууцны халуун усыг өөр магистраль шугамаас хангах хувилбарыг сонголоо. Оршин суугчдад өгсөн мэдэгдлийг залруулж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг