• 6 сарын 14, Бямба

"Зайсан орчмын дулааны шугамын шинэчлэл, засварын хуваарийг "УБДС" компанийн цахим хуудсанд оруулна" гэлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны оршин суугчдад "Тавдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-ныг хүртэл халуун усаар хангахгүй" гэсэн мэдэгдлийг "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас хүргүүлжээ. Тус компаниас гаргасан зуны төлөвлөгөөт их засварын хуваарьт энэхүү байршил байгаагүй юм.

Дөрвөн сарын хугацаанд Сурага монгол салааны дулааны шугамыг шинэчлэх ажлыг "Хангилцаг" ХХК гүйцэтгэнэ гэж мэдэгдэлд дурдсан байна. 

Дулааны шугамын шинэчлэлийн ажлын талаар "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас лавлахад "Сурага монгол салааны дулааны шугамыг шинэчлэх ажлыг хэсэгчилж хийх юм.

"УБДС" компанийн фэйсбүүк, сайт дээр мэдээллээ шинэчилж, оруулна. Тэндээс мэдээлэл авах боломжтой" гэлээ.

Сурага монгол салааны зарим хэсэгт холбоос шугамууд гаргаж оршин суугчдыг халуун усаар хангах боломжийг судалж байгаа бөгөөд шугамыг эзэмшигч байгууллагууд зөвшөөрвөл, хэрэгжинэ гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.253] 2025/5/21
аймгуудаа хөгжүүлээ энэ хотын багтаамж хэтэрсэн
0 | 0 Хариулах
ДУЛААН [202.179.24.197] 2025/5/21
ДЭЛХИЙН ОНИГОО БОЛОХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ...
0 | 0 Хариулах
ДУЛААН [202.179.24.197] 2025/5/21
ТОЙРУУЛААД ТҮР ШУГАМ ТАТАХ БАЙХ ТЭ. ИНЖЕНЕРҮҮД БАЙГАА БАЙХ ... ККК
0 | 0 Хариулах
Зочин [128.250.0.213] 2025/5/21
Zunii 3 sar haluun usgui yum uu tegeed?
0 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2025/5/21
21 дүгээр зуунд хөгжлөөс дллгуур бохиртойгоо амьдрах сонголт өгч гэнэтийн шийдвэр гаргадаг газрууд албан тушаалтан их байна
1 | 0 Хариулах