Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ борооны ус зайлуулах системийг гэмтээсэн зөрчил гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын гурван байршилд борооны ус зайлуулах шугамыг тасалж, гэмтээсэн зөрчил гарчээ.

Энэ тухай Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын/ГУББГ/ ерөнхий инженер С.Батсайхан "Борооны ус зайлуулах шугамыг гурван байршилд гэмтээсэн нөхцөл байдал үүссэн.

Тухайлбал Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, П.Жасрайн гудамжинд борооны ус зайлуулах шугам сүлжээтэй. Гэвч Энхтайвны өргөн чөлөөнд дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ борооны ус зайлуулах шугамын түвшнийг алдагдуулснаас болж өнгөрсөн борооноор тус гудамжинд битүү ус тогтсон.

Барилгын болон инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэхдээ борооны ус зайлуулах системийг гэмтээх, шугам хоолойг таслах, түвшнийг алдагдуулах зөрчлүүд гарч байна.

Иргэн, ААН-үүдийг газар шорооны ажил гүйцэтгэх үед ямар нэгэн шугам хоолой гарч ирвэл холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зөвшилцөж ажиллахыг зөвлөе.

Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар нь бүх төрлийн инженерийн зураг төсөлд санал өгч, зөвшилцөн баталгаажуулдаг" хэмээн мэдээллээ.