Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван өдрийн хугацаанд нийслэл хотод 78,472 хүүхэд цэцэрлэгт явахаар бүртгүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэл хотод цэцэрлэгт явах хүүхдийн цахим бүртгэл гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ сарын 4-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 78,472 эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ.

Эдгээрээс таван настнууд хамгийн олон буюу 21 мянга гаруй байна.

зураг
 

Цэцэрлэгийн бүртгэлд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах бөгөөд 135,582 хүүхэд цэцэрлэгт явах судалгаа гарсан байна.

Нэгдүгээр шатны бүртгэл наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал үргэлжилнэ. E-Mongolia системээр дамжуулан бүртгэж байгаа юм.

Эцэг эх, асран хамгаалагч нар зөвхөн өөрийн харьяаллын цэцэрлэгтээ хүүхдээ бүртгүүлэх боломжтой.

Цэцэрлэгийн бүртгэлийн талаар лавлах утасны дугаарууд:

зураг