Нийслэл хотод цэцэрлэгт орох хүүхдүүдийг өнөөдөр 09:00 цагаас E-Mongolia системээр дамжуулан бүртгэж эхлээд байна. Өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд 28,329 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ.
Бүртгэл наймдугаар сарын 18-ныг дуустал үргэлжлэх бөгөөд наймдугаар сарын 19-22-ны өдрийг дуустал хариуг өгч, наймдугаар сарын 22-ноос баталгаажуулан гэрээг цахимаар байгуулна гэж НБГ-аас мэдэгдээд байна.
Таны хүүхэд харьяаллын дагуу аль цэцэрлэгт орох боломжтойг хамран сургах тойргоос харна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!