Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ний 09:00 цагаас E-Mongolia системээр дамжуулан бүртгэж эхэлнэ. Бүртгэл наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал үргэлжилнэ гэж Нийслэлийн Боловсролын Газраас санууллаа.
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаас 135,582 нь нийслэлд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ:
Нийслэл хотод хоёр настай 30,304, гурван настай 31,843, дөрвөн настай 35,698, таван настай 37,837 хүүхэд байна.
Энэ онд нийслэл хотод 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!