ТАНИЛЦ: Энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэл ба хамран сургах тойрог
2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны наймдугаар сарын 12-26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулахаар болжээ.
Нэгдүгээр ангид элсэх хүүхдээ бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарахыг санууллаа.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 5-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно).
Таны хүүхэд харьяаллын дагуу аль сургуульд орох боломжтойг хамран сургах тойргоос харна уу.
Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог: /
Харин аймгуудын хамран сургах тойргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухайн тухайн аймгийн Боловсролын газрын цахим хуудаснаас авах боломжтой байна.
Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

