Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг айлын хүүхдүүд цэцэрлэгт хамт хуваарилагдах боломжтой"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгт орох хүүхдийн цахим бүртгэл өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний 09:00 цагт эхлээд буй.

Нийслэлийн Боловсролын газраас мэдээлснээр одоогийн байдлаар 62,910 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ.

зураг
 

Цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдана.

Түр оршин суугчийн хүүхэд нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хорооны "Хүн ам өрхийн мэдээллийн систем" ХАӨМС-д хаягийн бүртгэлээ бүртгүүлсэн байх шаардлагатай байна.

Бүртгэл наймдугаар сарын 18-ныг дуустал үргэлжлэх бөгөөд наймдугаар сарын 19-22-нд хариуг өгч, наймдугаар сарын 22-ноос баталгаажуулан гэрээг цахимаар байгуулах аж.

Энэ хичээлийн жилд нийслэл хотод 135,582 хүүхдийг цэцэрлэгт хамруулах судалгаа гарчээ.

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуултуудын хариу:

зураг
 
зураг
 
зураг
 

Таны хүүхэд харьяаллын дагуу аль цэцэрлэгт орох боломжтойг хамран сургах тойргоос харна уу.