Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээж авчээ.
Тус цогцолбор барилга нь 24мх17.4м хэмжээтэй хоёр блок, 24м х18м хэмжээтэй нэг блок нийт гурван блок бүхий 2,534.4 ам.метр талбайтай.
Бүлгийн өрөө, багш нарын өрөө, спорт заал, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн байна.
Цэцэрлэгийн барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ЗМК Глобал” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүллээ гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!