2021/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
11:00
S30
11°
12:00
S30
13°
13:00
S30
15°
14:00
S30
17°
15:00
S30
17°
16:00
S30
17°
17:00
S30
15°
18:00
S30
13°
19:00
S29
11°
20:00
S29
21:00
S26
22:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иосиф Сталины УХААЛАГ, бас АЙДАСТАЙ хошигнолууд

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг

Дэлхий дахинд И.Сталин нь хатуу , харгис зангаараа алдартай. Гэвч тэр бас маш өндөр хошин шогийн мэдрэмжтэй хүн байжээ. Заримдаа тэр шийдвэр гаргахдаа ч тун ухаалаг хошигнож чаддаг байсан ба харин шийдвэрийг хүлээж авч байгаа хүмүүсийг айдаст автуулдаг байсан нь гарцаагүй. Ингээд түүний түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн хошигнолуудыг хүргэж байна.

  • Анх “Победа” автомашин зохион бүтээх явцад нэрийг нь “Родина” (Эх орон) гэж нэрлэхээр тогтоод байжээ. Үүнийг мэдсэн Сталин ёжтойгоор асуусан нь: Манай Эх орон ямар үнэтэй байх юм бэ? Машины нэрийг тэр даруй сольжээ.

 

  • Нэгэн удаа Сталинд маршал Рокоссовский нууц амрагтай тухай, тэр нь үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Валентина Серова болохыг мэдээлжээ. Тэгээд яах ёстойг асуусан байна. Сталин гаансаа амнаасаа салгаж хэсэг бодсоноо: "Яах ёстой вэ? Яах ёстой вэ?...атаархцгаадаг л байх даа!" гэжээ.

 

  • Сталин Гүржийн Коммунист Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.И.Мгелазег дагуулан Кунцевский дэх зусландаа очиж өөрийн тарьсан жүржээр дайлжээ.
    • Москва орчимд тарьсан жүрж амтлаад үз! гэв. Хэсэг хугацаанд өөр сэдвээр ярилцсаны дараа дахиад л:
    • Сайхан жүрж шүү, ид ид! гэв. Эцэст нь зочин:
    • Нөхөр Сталин, би таньд амлаж байна. Долоон жилийн дараа Гүрж бүх улсыг жүржээр хангадаг болно, гаднаас ч авах хэрэггүй болно гэлээ.
    • Бурхны авралаар ойлголоо шүү! гэж Сталин инээмсэглэжээ.

 

  • Баграмяны удирдсан анги хамгийн түрүүнд Балтийн тэнгист хүрчээ. Үүнийгээ бахархалтайгаар мэдэгдэхийн тулд армен генерал өөрийн гараар лонхонд Балтийн тэнгисийн уснаас хийгээд туслахдаа өгч Москва руу нисгэжээ. Сталинд мэдэгдэх хэрэгтэй. Гэвч туслахыг ниссэн хойно Германчууд хариу довтолгоо хийж Баграмяны ангийг эргээс ухраажээ. Энэ тухай Москва мэдсэн боловч туслах мэдээгүй байлаа. Тэр үед онгоцонд радио холбоо байсангүй. Туслах Сталин дээр бахархалтайгаар алхан орж лонхтой усыг гардуулаад Балтийн тэнгист хүрснийг дуулгав. Сталин лонхтой усыг гар дээрээ хэсэг эргэлдүүлж байснаа туслахад буцаан өгөөд “Баграмянд буцааж өг, түүнд анх авсан газарт нь буцааж асга гэж хэл” гэжээ.

 

  • Нүүрсний салбарын сайдыг томилохоор хэлэлцэж байв. Нэгэн уурхайн дарга болох Засядьког нэр дэвшүүлжээ. Гэтэл нэг нь:
    • Болно л доо, гэхдээ тэр архинд дуртай гэв.
    • Түүнийг надтай уулзуул! Сталин үүрэгдлээ. Засядько ирэв. Сталин түүнтэй ярилцаж хамт уухыг санал болгов.
    • Дуртайя гээд Засядько нэг стакан архийг: "Нөхөр Сталины эрүүл энхийн төлөө!" гээд хөнтөрчихжээ. Сталин өөрөө бага зэрэг шимж, түүнийг анхааралтай ажиглаж байлаа. Хоёр дахь стаканыг ч Засядько хөнтөрч орхив. Харин гурав дахийг өгөхөд тэр стаканыг түлхээд: "Засядько хэмжээгээ мэднэ" гэв.

Улс төрийн товчооны хуралдаан дээр асуудлыг дахин ярьж эхлэв гэнэ. Дахиад л архинд дуртай тухай шүүмжилцгээв. Сталин гаансаа барин алхангаа: "Засядько хэмжээгээ мэднээ!" гэжээ.

Ингээд Засядько Зөвлөлтийн нүүрсний салбарыг олон жил амжилттай удирдсан гэдэг.

 

  • Нэгэн хурандаа-генерал Сталинд нөхцөл байдлыг танилцуулав. Дээд командлагч тун сэтгэл хангалуунаар сонсож хоёр ч удаа толгой дохив гэнэ. Илтгэл дууссаны дараа генерал нэг зүйл хэлэх гэсэн мэт түгдэрч эхэлжээ. Сталин: Та ямар нэг юм хүсэх гээ юу? гэж асуув. “Тиймээ нөхөр Сталин. Надад нэг хувийн асуудал байна. Германд байхдаа би өөрийн сонирхдог хэсэг эд зүйлсийг цуглуулж авчирсан юм. Гэтэл хилийн шалгалт дээр хураачихлаа. Тэдгээрийг буцааж авахад минь туслаач” гэжээ. “Бололгүй яахав. Рапорт бичээд өг, би бичиг хийж өгнө” гэлээ. Хурандаа генерал халааснаасаа урьдчилан бэлдсэн байсан рапорт гаргаж өгөв. Сталин ч дор нь бичиг хийж өгчээ. Генерал талархснаа илэрхийлэхэд Сталин “талархаад хэрэггүй” гэлээ. Гэтэл бичиг дээр “Хурандаад өөрийнх нь хог новшийг буцааж өгнө үү. И.Сталин” гэснийг уншаад генерал Дээд командлагчид хандан “Нөхөр Сталин, энд алдаа гарчээ. Би хурандаа биш, хурандаа-генерал шүү дээ” гэв. Сталин “Энд бүгд зөв байна, нөхөр хурандаа!” гэж хариулжээ.

 

  • Адмирал И.Исаков 1938 оноос эхлэн Тэнгисийн Цэргийн флотын орлогч даргаар ажиллажээ. Гэтэл 1946 онд Сталин түүн рүү залгаад Тэнгисийн Цэргийн флотын Штабын дарга болохыг санал болгов. Исаков “Нөхөр Сталин, миний хувьд өрөөсөн хөлөө тайруулсан, энэ ажлыг хийхэд шаардлага хангахгүй гэж үзэж байна” гэлээ. Сталин “Ганцхан энэ хөлний асуудал ажил хийхэд тань саад болно гэж үзэж байна уу?” гэв. Адмирал “Тийм” гэж хариулж гэнэ. “Манайд өмнө нь толгойгүй хүн дарга хийгээд болоод байсан юм. Таны хувьд зөвхөн нэг хөлгүй юм байна. Энэ тийм айгаад байх зүйл биш” гэж Сталин хариулжээ.

 

  • Дайны дараа нэгэн профессор Москва орчимд үнэтэй зуслантай болсныг Сталин мэдэж гэнэ. Сталин профессорыг дуудаад “Та өөртөө олон мянгын үнэтэй зуслан бариулсан гэж үнэн үү?” гэж асуув. “Тиймээ, нөхөр Сталин”. Сталин тэгтэл “Энэхүү зусланг бэлэглэсэнд хүүхдийн асрамжийн газрын өмнөөс талархлаа илэрхийлье” гэж хэлээд түүнийг Новосибирск руу багшлуулахаар илгээжээ.

 

  • 1936 оны намар Сталиныг хүнд өвчнөөр таалал төгссөн тухай мэдээ барууны хэвлэлүүдээр таржээ. Ассошиэтед Пресс агентлагийн сэтгүүлч Чарльз Ниттер энэ тухай найдвартай эх сурвалжаас мэдээлэл олж авахаар шийдэв. Тэгээд тэр Кремль руу очин Сталинд захиа дамжуулж, энэ тухай мэдээлэл өгөхийг хүсчээ. Сталин ч дор нь хариуг өгөв. “Эрхэм сэтгүүлчээ! Барууны хэвлэлүүдийн бичиж байгаагаар би аль эрт энэ дэлхийг орхисон. Нэгэнт барууны хэвлэл мэдээлэл маш найдвартайд тооцогддог учраас, та соёлтой хүний тооноос хасагдахгүйн тулд үүнд итгэж миний нөгөө ертөнц дэх амар амгалан байдлыг минь алдагдуулахүй байхыг хүсье. 1936 оны 10 сарын 26. Хүндэтгэсэн Сталин” гэжээ.

 

  • Нэгэн гадаадын сэтгүүлч Сталинаас асуужээ: ”Армений сүлдэнд Арарат уул дүрслэгддэг. Гэтэл яагаад энэ уул Армений нутаг дээр байдаггүй юм бэ?”. Сталин хариулав: “Туркийн сүлдэнд хавирган сар байдаг. Гэтэл тэр ч бас Туркийн нутагт байдаггүй шүү дээ”.

 

  • Украйны Хөдөө Аж ахуйн ардын комиссар Улс Төрийн товчоонд дуудагдав. Тэр “Би товч илтгэх үү, дэлгэрэнгүй илтгэх үү?” гэж асууж гэнэ. Сталин: “Товч эсвэл дэлгэрэнгүй илтгэхээ өөрөө мэд. Харин гурван минутанд л багтаа” гэжээ.

 

  • Их Театрт Глинкийн “Иван Сусанин” дуурийг бэлдэж байлаа. Большаковоор ахлуулсан комисс дуурийг урьдчилан үзээд “Оросын ард түмний магтаал” нэртэй төгсгөлийн хэсгийг сүм хийд, балар хуучны ёс заншил гардаг гээд хасах шийдвэр гаргажээ. Үүнийг Сталинд мэдэгдэв. Гэтэл Сталин “үүнийг эсрэгээр шийдье. Төгсгөлийг үлдээж Большаковыг зайлуулъя” гэжээ.

 

  • Германы усан флотыг хэрхэх тухай хэлэлцэж байхад Сталин хуваая гэж, харин Черчиль живүүлье гэсэн санал гаргав. Сталин “тэгвэл та нар өөрийн хагасаа л живүүлцгээ” гэжээ.

 

  • Гарриман Потсдамын хэлэлцээр дээр Сталинаас асуусан нь “Германчууд Москвад 18 км тулж очсон учраас мэдээж танд Берлинийг хуваахад таатай байгаа биз дээ?”. Сталин “Александр хаан Парист хүрснийг санаарай” гэв.

 

  • Сталин цаг уурчдаас тэдний урьдчилсан таамаглал хэр магадлалтай байдгийг асуув. “Дөчин хувь, нөхөр Сталин”. Сталин хариулсан нь “Тэгвэл та нар эсрэгээр нь дамжуулж бай. Шууд 60 хувийн магадлалтай болох нь байна” гэжээ.

 

  • Дайны үед Сталин Байбаковоос газрын тосны шинэ орд илрүүлэхийг тушаав. Байбаков энэ нь боломжгүй тухай Сталинд тайлбарлажээ. Сталин “Нефть байвал, Байбаков байна. Нефть байхгүй бол Байбаков байхгүй” гэжээ. Удалгүй Татарстан болон Башкирт нефтийн ордууд илэрсэн гэнэ.

 

 Эх сурвалж: cluber.com.ua

 

x