Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх ажлын байранд ажиллуулахыг хориглоно

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022.06.10-ны өдрийн А/122 дугаар тушаалаар "Насанд хүрээгүй хүний ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг баталсан байдаг.

18 насанд хүрээгүй хүүхдийг:

  • Хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэх магадлалтай ажил
  • Хүүхдийн аюулгүй байдалд аюул учруулах ажил,
  • Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц зэрэг 9 төрлийн эрсдэл бүхий ажлын байранд ажиллуулахыг хориглоно.

Хүүхдийн эрхийг хүндэтгэн хамгаалж, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлж, хориглосон ажлын байранд ажиллуулахгүй байхыг Баянгол дүүргийн прокурорын газраас уриалав. 

Тухайлбал хүүхдийг дараах ажлын байранд ажиллуулахыг хориглоно. Үүнд: 

  • Барилга 
  • Уул уурхай 
  • Шөнө илүү цагаар ажиллуулах 
  • Хүнд ачаа зөөлгөх
  • Цэнгээний газар ажиллуулах зэргийг хориглоно хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ. 
зураг