ФОТО: Тод манлай уяач Б.Бат-Өлзий, манлай уяач Б.Цэндбаатар нар ГАВЬЯАТ МАЛЧИН боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд анх удаа зохион байгуулж буй “Монгол адуучин” үндэсний чуулганд 21 аймаг, сумдын 800 адуучин оролцож байна.

Чуулганаар “Дэлхийн адууны өдөр-Монгол Улсын санаачилга”, “Адуучдын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдэл”, “Адууны удмын санг хамгаалах, үүлдэр, угсааг сайжруулах”, “Малчны найман ногоон гарц, шийдэл”, “Морин хуур  урлал адуун соёлтой холбогдох нь”, “Адуу эмнэх арга ухаан” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий, Дорнод аймгийн Матад сумын малчин, Манлай уяач  Бат-Очирын Цэндбаатар нарт Гавьяат малчин цол хүртээлээ. Мөн нэр бүхий адуучид, уяачдыг төрийн дээд одон, медалиар шагнасан юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Чинзоригтийн Лхагвасүрэн,

Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Лувсандагвын Шатарчулуун,

Алтангадас одонгоор:

Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Осорын Ганбаатар,

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Сумъяасүрэнгийн Ганзориг

Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Сэдэдийн Цогт-Эрдэнэ,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Мөнхжаргал,

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гомбожавын Баярхүү нарыг тус тус шагнаж урамшууллаа.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг