Өнөөдөр Монголын хүүхдийн ордонд БНСУ-ын Иксан хотын "Син" бүжгийн чуулгатай хамтарсан тоглолтоо толилууллаа.
Хоёр байгууллага өчигдөр буюу энэ сарын 5-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт хамтарсан уран бүтээл, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан ба үндэсний урлаг, өв соёлоо олон улсад сурталчлан таниулж Солонгос улсын урлаг, соёлтой танилцах гадаад харилцаа өргөжихөд чиглэжээ.
Энэ хүрээнд хоёр байгууллага болон бусад монгол уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг өнөөдөр зохион байгуулжээ.
Монголын Хүүхдийн Ордноос уг тоглолтод морин хуур, дуулаач, бүжгийн дугуйлангийн багш, сурагчид оролцсон аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!