2014 оны 1 сарын 16
ГХЯ, БХЯ-ны нэр бүхий албаны хүмүүсийг АТГ-аас өчигдөр саатуулсан байна. Тухайлбал, ГХЯ-ны Консулын газрын дарга, БХЯ-ны газрын дарга Батсайхан, Жаргалсайхан, тус яамны сайдын зөвлөх, “Монгол-999” нэгдлийн тэргүүн Л.Ариунболд, УИХ-ын гишүүн асан Б.Батжаргалын хүү гээд нийт таван хүнийг саатуулсан аж.
Дээрх хүмүүсийг ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгтэй хамтран “Миг-21” байлдааны онгоцны хөдөлгүүрийг БНАСАУ-д худалдах гэрээ байгуулсан, “Ми-8” нисдэг тэрэг худалдах гэж байсан, БХЯ-ны эд хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан хэрэгт буруутгаж байгаа гэнэ.