Нийслэлээс өнгөрсөн жил 0.7 га газраас өмчилж амжаагүй иргэдэдээ зориулж 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр болсон.
Тэгвэл өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн зураг төсөл буюу төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа бөгөөд үүний дараа нийт хэдэн хүнд хэчнээн га газар өмчлүүлэх нь тодорхой болох юм байна.
Үүнтэй холбоотойгоор газар өмчлөх хүсэлтэй эх орондоо амьдарч байгаа болон гадаадад байдаг иргэд тодорхой байршлуудад газар өмчлөх бүрэн боломжтой болжээ.
Тиймээс газар өмчлөхийг хүссэн иргэдийн өргөдлийг онлайнаар хүлээн авах болох гэж байгаа бөгөөд одоогоор программыг нь боловсруулж байгаа аж.
Иргэдийг бүртгэх ажил төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна.
Бүртгэж эхэлсэн тохиолдолд газар өмчлөх эрх нь үүссэн буюу бүртгэлийн код ирсэн иргэд л газар өмчлөх материалаа бүрдүүлэх шаардлагатай юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!