“Хурд” хамтлаг дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр хүлгийн жолоо залжээ.
Тоглолтын эхний буухиа энэ сарын 30, 31-ha Өмнөд Солонгосоос эхлэх юм байна. “Хурд” хамтлагийн 20 жилийн ой өнгөрсөн онд тохиосон.
Ойн хүрээнд “Хурд”-ынхан Монголын урлагийн түүхэнд анхны .алтан пянзыг хэвлүүлж фэнүүддээ бэлэг барьсан. Дэлхийн одод сая саяар нь цомгоо борлуулж байж энэхүү пянзыг хэвлүүлэх эрх авдаг аж.
“Хурд” алтан пянзаа АНУ-ын Лос Анжелес дахь “Ерика” дуу бичлэгийн студид хэвлүүлэн, дэлхий даяар салбартай “Guitar center” дурсгалын самбарт байршуулж чаджээ.
Мөн бүх дуугаа багтаасан 12 CD бүхий “Black box’’-ийг гаргасан бөгөөд 178 дууныхаа бүх үгийг багтаасан түүхэн зураг бүхий сэтгүүл хэвлүүлсэн байна.
Тоглолтын үеэр алтан пянз, “black Ьох”-ийг гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд худалдан авах боломжтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!