Сахуу татрангийн вакцинаас харшил өгч, өдгөө ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа долоон настай Н.Энхбилэг охины хэрэгт буруутай байж магадгүй эмнэлгийн зарим эмч нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Харин Н.Энхбилэг охиныг БНСУ-д эмчлүүлэхээр болсон талаарх сайн мэдээ ирлээ. Тодруулбал, эд эрхтэн нь үхжиж, зарим хуруугаа тайруулсан Н.Энхбилэг охин БНСУ-ын Инчоны их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр болжээ.
Гэхдээ хүнд хагалгаа хийлгэж, цусыг нь юүлж цэвэршүүлэх гэх мэт эрсдэл өндөртэй эмчилгээ хийлгэх юм байна.
Эмчилгээний зардал нь 60 гаруй сая төгрөг болох гэнэ. Охинд нутгийн гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга 10 сая төгрөг, Д.Ганбат гишүүн 5 сая төгрөг өгөөд байна.
Н.Энхбилэг охинд туслах хандивын данс Хаан банк 5232045577 Д.Намжилдорж /охины аав/.
Та энэ мэдээллийг шэйрлэж, олон хүнд түгээх нь мөн сайхан сэтгэлийн хандив байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!