Ардчилсан намын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлаар нэг хоногийн завсарлага авлаа
16:20 2026/04/02
УИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогтын танилцуулгыг уншиж дууссаны дараа шууд санал хураалт явуулахаар болов.
Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Таван намын 126 гишүүтэй парламентын даргыг сонгох гэж байж ямар ч хэлэлцүүлэггүй, асуулт хариултгүй явахаар дэглэчихсэн. УИХ-ын даргыг томилохтой холбоотой процесс дээр олон асуудал бий. Манай намын бүлгээс яаралтай горимоор хууль батлах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ажлын гурван өдрийн завсарлага өгөөч" гэв.
Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн зүгээс "гурван хоног арай их байна" гээд ажлын нэг өдрийн завсарлага өгөхөөр алх цохив.
16:06 2026/04/02
УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дэмжих эсэх санал хураалт явуулахад 114 гишүүн оролцож, 73 нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг МАН-ын бүлгээс танилцуулж байна.
С.Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.
С.Бямбацогт нь
- 2000-2008 онд “Нью прогресс” группын захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
- 2008-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга,
- 2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга,
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд,
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд,
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд,
- 2025 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус томилогдон ажилласан.
14:14 2026/04/02
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
видео:
16:06 2026/04/02
УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дэмжих эсэх санал хураалт явуулахад 114 гишүүн оролцож, 73 нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг МАН-ын бүлгээс танилцуулж байна.
С.Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.
С.Бямбацогт нь
- 2000-2008 онд “Нью прогресс” группын захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
- 2008-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга,
- 2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга,
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд,
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд,
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд,
- 2025 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус томилогдон ажилласан.
16:20 2026/04/02
УИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогтын танилцуулгыг уншиж дууссаны дараа шууд санал хураалт явуулахаар болов.
Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Таван намын 126 гишүүтэй парламентын даргыг сонгох гэж байж ямар ч хэлэлцүүлэггүй, асуулт хариултгүй явахаар дэглэчихсэн. УИХ-ын даргыг томилохтой холбоотой процесс дээр олон асуудал бий. Манай намын бүлгээс яаралтай горимоор хууль батлах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ажлын гурван өдрийн завсарлага өгөөч" гэв.
Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн зүгээс "гурван хоног арай их байна" гээд ажлын нэг өдрийн завсарлага өгөхөөр алх цохив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
