Юнивишн компани HBO Max-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2026 оны 4 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр Юнивишн ХХК дэлхийн шилдэг стрийминг платформ болох HBO Max-тай албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүлж буйгаа зарлалаа. Анх Монголчуудын телевиз үзэх хэв маягийг дэвшилтэт технологиор цоо шинэ шатанд авчирч байсан Юнивишн компани өнөөдөр салбартаа нэгэн шинэ хуудсыг нээж дараагийн алхмаа ийнхүү эхлүүлж байна.

Юнивишн болон HBO Max-ийн хамтрал нь хэрэглэгчдэд төрөл бүрийн кино контентуудыг өргөн сонголттойгоор үзэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

Дэлхийн медиа салбарын тэргүүлэгч Warner Bros. Discovery-ийн стрийминг платформ HBO Max нь  Harry Potter, DC Universe, A Knight of the Seven Kingdoms, The Pitt, болон One Battle After Another зэрэг хит кино, цувралуудтай. Тус компанийн Ази, Номхон далайн бүсийн стрийминг үйлчилгээ хариуцсан захирал Жейсон Монтеиро ярилцлагадаа “Юнивишн компани болон бидний хамтын ажиллагаа нь Монгол улсын хэрэглэгчдэд өндөр чанартай, дэлхийн хэмжээний уран бүтээлийг илүү хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлж байна” гэлээ. 

Юнивишнийн шинэчлэгдсэн L+ болон түүнээс дээш багцын хэрэглэгчид HBO Max дээрх кино контентыг дуу, дүрсний өндөр чанартайгаар хүлээн авах боломжтой болох юм.   

Энэ талаар Юнител Группийн медиа бизнесийн газрын захирал Г.Барс хэлэхдээ: “Бидний гол зорилго бол дэлхийн жишигт нийцсэн стрийминг үйлчилгээг Монгол хүний дижитал амьдралын хэв маягт хамгийн ойр буюу хамгийн энгийнээр хүргэх явдал юм. Хэрэглэгчид маань Юнивишнээсээ HBO Max-ийн кино санд нэвтрэх 'хэрэглээний шинэ стандарт'-ыг бид эхлүүлж байна." гэжээ.

Ийнхүү Юнивишнийн хэрэглэгчид дэлхийн алдартай кино, хит цувралуудыг илүү хялбар, илүү хүртээмжтэйгээр хүлээн авч үзэх боломжтой боллоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.