Хууль бусаар мод бэлтгэсэн иргэдэд торгох ял оноожээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Тодруулбал цагдаагийн байгууллагаас гуравдугаар сард иргэн У овогтой Б, Б овогтой М нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн “Ар тархи” гэх нэртэй газарт байрлах ойн сан бүхий газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1,4771 м³ хэмжээтэй модыг хууль бусаар бэлтгэсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Иймд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэхийг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
