"Дүнжингарав" морин уралдааныг тавдугаар сарын 1-нд зохион байгуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 32 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ)-ны нэрэмжит “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх тавдугаар сарын 1-ний өдөр Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулагдах болжээ.

Тус уралдаан

  • ИХ НАС,
  • СОЁОЛОН,
  • СОНГОМОЛ ДУНД насны ангиллаар болно.

Хаврын хурдан морины уралдаан нь улсын бүсийн зэрэглэлгүй зохиогдох аж.

Уг уралдааныг 2019 оноос хойш хэсэг хугацаанд хориглосон юм. Өнгөрсөн жил тус уралдааныг сэргээх хүсэлтэй иргэд Д.Сүхбаатарын талбайд морьтой жагсаал зохион байгуулсан удаатай.