Гол мөрөн, нуурын мөсний зузаан нимгэрч хэврэгшсэн тул явган явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч гол мөрөн, нуурт хаврын мөсний үзэгдэл идэвхэжсэний улмаас мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нимгэрсэн байна.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 

зураг